2024 оны 04 сарын 19
Мэдээ, мэдээлэл
Осолдсон галт тэрэгний замыг засч, өнөөдөр нээхээр төлөвлөжээ

Улаанбаатараас Сайншандыг зорин явсан галт тэрэг онхолдож, дөрвөн вагон замаасаа гарсан харамсалтай хэрэг гарсан. Ослын шалтгаан нь хүчтэй аадар бороо орсоноос болсон гэж дүгнэж байгаа юм. Тиймээс байгалийн давагдашгүй хүчний хор хохирлыг арилгахаар төмөр замчид шаргуу ажиллаж байгаа аж. 

Сэргээн босголтын ажилд 200 гаруй төмөр замчин оролцож өнгөрсөн шөнийн турш ажилласан байна.

Одоогоор зүтгүүрийн 1 секц, 4 вагоныг замаас холдуулаад байна. Үлдсэн зүтгүүрийн 1 секцийг удахгүй холдуулж замыг чөлөөлнө. Энэ ажилд Зүүнбаянгийн цэргийн ангийн 2 танк оролцож байгаа юм. 

Мөн өнгөрсөн шөнийн 03:00 цагт ирсэн Оросын сэргээн босголтын галт тэрэг ирээд байна. Замаа өнөөдөртөө багтаан сэргээн засварлаж хөдөлгөөн нээхээр төлөвлөж байна гэж УБТЗ ХНН-ээс мэдээллээ.

Б.Анир 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.