2024 оны 04 сарын 24
Шинэ мэдээ
АНУ-ын цэргийн албан хаагч амь үрэгдсэнийг албан ёсоор мэдээлжээ

Афганистанд цэргийн ажиллагаанд оролцож байсан АНУ-ын цэргийн албан хаагч ням гарагийн өглөө амиа алдсан гэж АНУ-ын батлан хамгаалах яамнаас /Пентагон/ даваа гарагт албан ёсоор мэдээлсэн байна.

Пентагоноос гаргасан мэдэгдэлд дурдсанаар, “36 настай Реймунд Рарогал Трансфигурасион нь Афганистаны Хельманд мужид цэргийн эргүүл хийж явахдаа газарт булсан тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн хүнд шархдаж, улмаар амь үрэгдсэн” ажээ.

Трансфигурасион нь Вашингтонд байрладаг цэргийн тусгай хүчний нэгдүгээр бүлгийн гуравдугаар батальонд харъяалагдаж байжээ. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.