2024 оны 04 сарын 26
Чөлөөт цаг
Холливудын хамгийн өндөр орлоготой жүжигчид
Форбс сэтгүүл жил бүр Холливудын хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг гаргадаг билээ. Энэ удаа жагсаалтыг жүжигчин Скарлетт Йоханссон тэргүүлсэн байна. Од бүсгүй өнгөрсөн оны зургаадугаар сарын 01-нээс энэ оны зургаадугаар сарын 01 хүртэл 40,5 сая доллар олжээ. Түүний орлого өшөө авагчид кинонд Хар бэлэвсэн эхнэрийн дүрийг бүтээснээр огцом өссөн юм. 
Удаах байрт жүжигчин Анжелина Жоли оров. Тэрээр нэг жилийн дотор 28 сая доллар олсны ихэнх нь “Малефисент” киноны үргэлжлэлд тоглох болсны урьдчилгаа мөнгө эзэлж байгаа юм. Харин гуравт 19,5 сая долларын орлого олсон Женнифер Энистон бичигджээ. Энэ мөнгөний дийлэнх хэсгийг Энистон зар сурталчилгааны гэрээнүүдээс олсон гэнэ. Түүний араас Женнифер Лоуренс, Рийз Уизерспүүн, Мила Кунис, Жулия Робертс, Кэйт Бланшетт, Мэлисса Маккарти, Галь Гадот нар оржээ. 

Эх сурвалж www.wikimon.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.