2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Ууланд аялж явсан хүмүүс үерт өртөн амиа алджээ

 Италийн өмнөд нутагт хүчтэй аадар бороо орсны улмаас үерийн гамшиг үүсч, ууланд авирч явсан 8 хүн амиа алдаж, олон хүн сураггүй алга болоод байна гэж тус улсын засаг захиргаанаас мэдээлэв.

“Калабриа бүс нутаг дахь үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх хавцал өгсөн алхаж явсан 4 эрэгтэй, 4 эмэгтэй хүн үерийн хүчтэй урсгалд өртөн амиа алдсан байна. Үүний зэрэгцээ 12 хүнийг авраад байгаагийн дунд 10 настай хүү байгаа юм” гэж тус бүс нутгийн иргэний хамгаалалтын газрын дарга Карло Танси олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ. Мөн 5 хүнийг эмнэлэгт хүргээд байгаа юм байна.

Хавцал руу аялахаар орсон бүх хүн албан ёсоор бүртгүүлээгүй тул үерийн гамшиг болох үед хэдэн хүн өртсөн нь тодорхойгүй байгаа юм. Мөн хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа ба бүх хохирогчийг италийн жуулчин байх хэмээн таамаглаж байгаа ажээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.