2024 оны 04 сарын 18
Шинэ мэдээ
Монголын тамирчид эх орныхоо төрийн далбааг Астанагийн тэнгэрт мандууллаа

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод өчигдөр /2018.08.26/ зохион байгуулсан "казах күрес" бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын гурван тамирчин алтан медаль хүртэж, эх орныхоо төрийн далбааг мандуулсан байна.
 
Тодруулбал, +100 кг жинд спортын олон улсын хэмжээний мастер Б.Серик, -100 кг жинд Г.Түвшинжаргал, 66 кг жинд Е.Басхүү  нар өнөөдөр тус тус аваргалжээ.
 
Тус тэмцээнд манай улсаас нийтдээ найман тамирчин оролцсоноос 55 кг жинд Б.Бөхчулуун, 90 кг жинд Б.Тэнгис нар мөнгөн медаль, 60кг жинд Л.Өнөболд, 73 кг жинд Б.Пүрэвдаваа, 82 кг жинд Э.Түмэннасан нар мүрэл медалийн болзол хангажээ.
 
Дашрамд дурдахад, энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол, Казахстан, Тажикстан, Пакистан, Япон, Иран, Энэтхэг, Шри-Ланк зэрэг дэлхийн 11 орны 77 бөх найман жингийн төрлөөр өрсөлдлөө.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.