2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Халамцуудаа хил зөрчсөн эмэгтэйг хүлээлгэн өгчээ
Оросын хилийг санамсаргүйгээр зөрчсөн Дорнод аймгийн Чулуунхороот сумын иргэнийг Монголын талд хүлээлгэн өгчээ. 
 
Тэрбээр найз нөхдийн хамт Улз голын хөвөөнд наргиж байгаад ганцаар үлджээ. Найз нөхөд нь маргаж муудан салцгаахдаа түүнийг орхиж явсан гэнэ. Голын эрэг дээр ганцаар үлдсэн эмэгтэй сум орох замыг хайн, харанхуйд төөрч шөнөжин алхсан гэж мэдүүлжээ. Үүр хаяарахын алдад Соловьёвск тосгоны ойролцоо явж байхад нь Оросын хилчид түүнийг саатуулсан байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.