2024 оны 04 сарын 21
Чөлөөт цаг
АЗИЙН НААДАМ: М.УРАНЦЭЦЭГ, Г.ГАНЦЭЦЭГ НАР ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

Азийн XYIII спортийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ.

Энэ өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Б.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Г.Ганцэцэг нар барилдсанаас хоёр нь хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн  48 кг-д М.Уранцэцэг хагас шигшээд БНСУ-ын жүдоч Жеонг Бокиеонд ялагдсанаар хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын Жон Юү Сантай хүч үзэхээр боллоо. Мөн эмэгтэйчүүдийн 52 кг-д Г.Ганцэцэг БНСУ-ын Пак Дасолд ялагдаж, хүрэл медалийн төлөө Тайландын жүдоч Варасиха Качакорнтой барилдахаар болов.

Медалийн төлөөх барилдаан 17:00 цагаас эхэлнэ.

Б.Од

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.