2024 оны 04 сарын 20
Зөвлөгөө
Хүүхэдтэйгээ яаж харьцана таны хүү, охин том болоод яг л тийм хүн болж хувирна
Хүүхдээ амжилттай сайхан явуулахыг хүн болгон хүсдэг. Гэвч хүүхдэдээ зааж өгөх таны амьдралын хичээл болгон тэд нарын ирээдүйг бүтээж байдаг гэдгийг мартаж болохгүй. Тэгвэл амжилтанд хүрсэн хүүхдүүдийн эцэг эх ямар арга барилаар хүүхдүүдтэйгээ харилцдаг болохыг  дараах зөвлөгөөнүүдээс мэдэж авцгаая. 
 
1. Өөртөө дүгнэлт гаргах боломжийг нь та ойртуул
 
Шийдвэрийг өөрөө гаргаж чаддаг мөн ирээдүйн зорилго бүрээ нарийн төлөвлөх чадвартай хүүхдүүдийн тархины хальс зузаан байдаг гэж судлаачид үзжээ. Мөн тэд өөрсдийн сэтгэл хөдлөлөө барих чадвартай байдаг байна. 
 
Тийм ч учраас та зориг гаргаж их хэмжээний мөнгийг тэдэнд өгөөд нэг үзээрэй. Тэд юунд зарцуулах талаар хамгийн түрүүнд бодох учир магадгүй хэрэггүй зүйлд зарцуулсан бол хариуцлага нь тэдэнд ирэх болно. Буруу зүйл хийсэн ч бай зөв зүйлийг хийсэн ч бай тэд өөрсдөдөө дүгнэлт гаргах нь чухал учир энэ нь тэд нарыг зөв төлөвшилттэй хүн болгоход тусалдаг.
 
2. Хэт их баяр хөөртэй байлгахыг хичээгээд хэрэггүй
 
Хүүхдүүдээ баярлуулахыг хүсдэггүй аав ээж гэж юу байхав. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдүүдээ хааяа дэндүү их баяр хөөртэй байлгахын тулд их хичээх тохиолдол гардаг. Оронд нь тэд нарт та юунаас баяр хөөрийг олж болдогыг  үзүүл. Хүн гэдэг амьтан жаргалтай байх замыг бусдаас авахын оронд өөрсдөө хайхыг эрмэлздэг. Тийм ч учраас та  хүүхдээ ямар зүйлээс аз жаргалыг мэдэрдэг болохоо өөрөө  хайж олоход туслах чадварыг суулгах хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл өөрийгөө хайж олох тэрхүү чадварт сургах хэрэгтэй юм.  
 
3. Та хүүхдэдээ хайртай нь мэдээж. Тэгвэл тэр хайраа сайн ойлгуул.
 
Хүүхдийн бага нас бусдыг хайрлах талаар сургаж өгдөг. Гагцхүү тэд өөрсдийгөө хайрладаггүй бол бусдыг хайрлаж үл чадна. Өөрсдийгөө хайрлахын тулд мэдээж эцэг эх нь хайрладаг гэдгийг тэд эхлээд ойлгох ёстой. 
Хичээлээс нь ирсний дараа та утас эсвэл ажилдаа дарагдсан гэдэг шалтгаанаар завгүй байж болохгүй шүү. Тухайн  өдөр юу тохиолдсоныг нь магадгүй та асууж болно шүү дээ. Ердөө хэдхэн асуулт л тэр хүүхдийн өөрийгөө хайрлах чадварыг нь өсгөдөг гэдгийг бид төдийлөн сайн мэддэггүй учир та бусдын алдааг бүү давтаарай. 
 
4. Гэрийн ажил байнга хийлгэж сургах хэрэгтэй
 
Гэрийн ажилд тусалдаггүй хүүхдүүд ажлын байранд ирэхээр зөвхөн өөрийг нь "ингэ, тэг" гэж хэлэх болгонд л хөдөлдөг болчихдог. Тэд хэзээ ч ханцуйгаа шамлаад санаагаараа бусдад туслахаа мэддэггүй нэгэн болж хувирдаг байна. Хүүхэддээ тийм ирээдүйг хүсэхгүй л  байгаа бол та гэрийн ажил заавал хийлгэж байгаарай гэж зөвлөх байна. 
 
5. Бяцхан зүйлс ч чухал гэдгийг бүү март
 
Өдрийн турш хүүхэдтэйгээ өнгөрөөх цаг мөч бүр чухал үүрэгтэй. Та тэдэнтэй магадгүй багадаа өөртөө тохиолдож байсан хөгжилтэй явдал мөн тоогоо хэрхэн яаж үржүүлж, хувааж сурсан гээд өөрийн багийн дурсамжийг ч хүртэл хуваалцаж болно. Нэмж хэлэхэд, хүүхдүүддээ ном уншиж өгдөг аав ээж нар хүүхдээ амжилттай явахыг харах магадлал илүү их байдаг гэнэ.
 
Хүүхдийн хүмүүжилд 2 нас хүртэлх үе хамгийн чухал нь байдаг гэнэ. Ялангуяа энэ үед эх хүний хүүхэдтэйгээ хэрхэн харьцаж байгаа нь хүүхдийн тархи, сэтгэхүй, цаашлаад ирээдүйд нь нөлөөлдөг. Харин 6 нас хүрэхэд хүүхдийн ирээдүйд ямар дүнтэй сурах, ямар ажил хийх гэх зэрэг бүх зүйлс нь аль хэдийн тодорхой болчихсон байдаг ажээ. Дундад зууны үед хүртэл сүмийн лам нар болон багш нар "Хүүхдээ 6 нас хүртэл нь над дээр байлга, тэгж чадвал ирээдүйд нь санаа зовох хэрэггүй" гэдэг байжээ. Түүнчлэн хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нь ээж, түүний дараа цэцэрлэгийн багш нь ордог гэнэ.  
 
Насанд хүрсэн хүмүүсээс сэтгэл зүйчид "Бага байхад чинь эцэг, эх чинь чамайг том болоод хэн болно гэдэг байсан бэ" гэж асуухад багад нь хэлж байсан ихэнх зүйлс нь том болсных нь дараа бодит болсон байдаг гэнэ. Мөн бага насандаа хүүхэд эцэг эхийнхээ юуг хүснэ яг  л түүнийг нь хүсэж, эцэг эхтэйгээ адилхан хүн болохыг хичээдэг гэнэ. Гэхдээ энэхүү сэтгэхүйн баригдмал байдал аажимдаа арилах боловч, маш удаан явцтай. Хэрвээ уг байдлаас гарч чадахгүй бол хүүхэд 6 нас хүртлээ эцэг эхээсээ юу сонссон, тэднээс юуг харсан яг л тийм хүн болж өсдөг байна. Бүр эцэг эхийн аль нэгнийх нь үхэл ч хүүхдийг энэ баригдмал хүсэл, зорилгоос нь салгахгүй, эсрэгээрээ хүүхэд жинхэнэ өөрийнхөө хүсэл бус эцэг, эхийнхээ хүслийг биелүүлэхээр улам хичээдэг ажээ.
 
Жишээлбэл "Би том болоод дуучин болно" гэж ярьдаг байсан хүүхдийн амьдралд, түүний бодол санааг өөрчлөх ямар нэгэн том үйл явдал болохгүй л бол тэр хүүхэд өсөж томроод дуучин л болдог гэнэ. 
 
Дээрх баримтуудаас харахад хүүхдийн ирээдүйд түүний бага насандаа олж авах хүмүүжил, хандлага, сэтгэхгүй маш чухал нь тодорхой. Харамсалтай нь ихэнх эцэг эхчүүд хүүхдээ тун буруу аргаар хүмүүжүүлдэг. Тухайлбал, бага насны хүүхдэд маш олон "болохгүй"-г зааж, тэдний сэтгэхүйг хязгаарлаж байдаг гэнэ. Харин хийх гэж байгаа зүйлийг нь төдийлөн хорьдоггүй бол хүүхэд өөрөө шийдвэрээ гаргаж, түүнчлэн хэн болохоо өөрөө шийдэх чадвартай нэгэн болдог байна. 
 
Ахин жишээ авъя, үзэсгэлэнтэй байна гэдэг мэдээж зөв төрхөөс шалтгаалдаг зүйл ч, үнэн хэрэгтээ эцэг эхийн суурь хүмүүжил, харилцаанаас шалтгаалдаг аж. Учир нь бага байхдаа үргэлж "өхөөрдөм, хөөрхөн инээдэг, гоё үстэй" гэх зэргээр магтуулж байсан хүүхдүүд өөрсдөдөө илүү итгэлтэй болж, улмаар бидний нэрлэдгээр "үзэсгэлэнтэй" нэгэн болдог байна. Иймд та хүүхдээ багад нь юу гэж дүгнэж, ямар байдлаар тэдэнтэй харьцана таны хүү, охин том болоод яг л тийм хүн болж хувирдаг байх нь ээ. 

Эх сурвалж http://www.info.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.