2024 оны 04 сарын 20
Зөвлөгөө
ЯПОН БҮСГҮЙЧҮҮДИЙН НҮҮРЭЭ УГААХ АРГА

Япон эмэгтэйчүүдийн гоё сайхан арьсны олон нууцыг мэддэг болсон ч хамгийн энгийн арга болох нүүр угаах зааврыг нь хүмүүс тэр бүр мэдэж чадалгүй хоцорчээ. Хамгийн сонирхолтой нь энэ арга хямд төсөр, маш энгийн болохоор хүн бүр туршаад үзэхэд илүүдэхгүй.

Тэд нүүрээ өглөө, оройд эрдэсжүүлсэн усаар угаадаг байна. Ингэхийн тулд эхлээд нүүрээ дадсан аргаараа бүрэн цэвэрлэх хэрэгтэй. Усаар угааж, сүүн шингэнээр арчаад тэжээлийн тос түрхдэг дарааллаа мөрдөнө. Ингэж нүүрээ будагнаас нь бүрэн салгах хэрэгтэй. Үүний дараа бага зэргийн хийжүүлсэн усаар нүүрээ угаана.

Үүний дараа таны арьс зөөлөн, толигор, шинэхэн мэт болно. Гэхдээ арьсаа цочроохгүйн үүднээс энэ аргыг долоо хоногт нэгээс илүү удаа хэрэглэж болохгүй.

Нүүрээ эрдэст усаар угаах бас нэг арга бий. Эрдэст ус, рашааныг хэвэнд хөлдөөнө. Ингээд нүүрээ энгийн усаар угааж дуусаад мөсөөрөө арчиж болно.

Бас нүүрээ зөв угаах энгийн зөвлөгөөнүүдийг хүргэе.

Буцалсан нэг литр усанд цайны халбаганы ¼-тэй тэнцүү хэмжээтэй нимбэгний шүүм нэмээрэй. Хүчиллэг ус нь арьсны хүчил, шүлтийг тэнцвэржүүлдэг. Эдгээр арчилгааг долоо хоног бүр тогтмол хийгээд байхад та 50 насандаа үеийнхнээсээ илүү залуу, сайхан арьстай үлдэнэ шүү.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.