2024 оны 04 сарын 26
Мэдээ, мэдээлэл
С.Түмэнгэрэл захиралтай, “Өгөөж-Чихэр Боов” ХХК-ийн Савхан боорцог дотроос төмөр гарчээ!

Хүнсний аюулгүй байдал бол улс үндэстний аюулгүй байдалтай шууд холбоотой, том асуудал. Тиймээс ч та бид хүнс үйлдвэрлэгчдээс хариуцлага асуух, нэхэх, шаардах бүрэн эрхтэй .Тэгвэл Монголчуудад танигдсан “Өгөөж-Чихэр Боов” ХХК-ийн бүтээгдхүүнээс төмөр гарч ирсэн гэх анхаарал татсан мэдээллийг хүргэж байна.

Нэгэн хэрэглэгч тус компанийн үйлдвэрлэдэг Савхан боорцогийг хүүхэддээ өгөх гэж автал, дотроос нь төмөр гарч ирсэн талаар сошиалаар дамжуулан мэдэгдсэнийг уншигч та харж байна. “Өгөөж-Чихэр Боов” ХХК-ийн удирдлага хийгээд ажилтангууд ч үүнийг харж байгаа болов уу

Уг нь тус компанийн зүгээс өөрсдийнхөө үйл ажиллагааг ихэд магтдаг юм билээ. Ямартаа л “Цех тасгуудад стандартын шаардлагад бүрэн нийцсэн амт, чанартай, эрүүл найдвартай, бусад үйлдвэрлэгч нар хуулбарлан дуурайх боломжгүй хэлбэр хэмжээтэй нарийн боов, жигнэмэг, талх талхан бүтээгдэхүүн, үрлэн ба зөөлөн чихэр үйлдвэрлэж байна.”  хэмээн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчилдаг. Гэтэл хэрэглэгчийн худалдан авсан боорцог дотроос ийм төмөр гарч байна гэхээр яаж стандарт хангасан бүтээгдхүүн гэж хэлэх вэ?

Бусад үйлдвэрлэгчид өөрсдийнх нь бүтээгдхүүнийг хуулбарлан дуурайх боломжгүй гэсэн байсан. Нээрээ ч ийм төмөртэй боорцогийг хэн дуурайж хийж чадах вэ дээ.

Уг нь “Өгөөж-Чихэр Боов” ХХК  Улаанбаатар хотод   өөрийн нэрийн барааны 21 дэлгүүртэй. 2500 гаруй харилцагч  дэлгүүрээр дамжуулан  бүтээгдэхүүнээрээ  иргэдэд үйлчилдэг. Зүүнхараа, Дархан-Уул, Төв аймаг, Багануур, Хэнтий, Налайх гэх мэт нийслэлээс  алслагдсан зарим аймаг, дүүрэг, сумдын хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ  бас  хүргэдэг. Тэр хэрээрээ хариуцлага алдах ёсгүй хүнс үйлдвэрлэгч. Гэтэл ингээд төмөртэй боорцогоор Монголын багачуудыг хооллохдоо тулаад байгаа нь харамсалтай л юм.

“Өгөөж-Чихэр Боов” ХХК-ийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэл та уг асуудалд анхаарал хандуулж, хариуцлагаа өндөржүүлэхгүй бол төмөртэй боорцогт  хүүхэд хахаад амиа алдахдаа хүрэх вий дээ!

Эх сурвалж: Шуурхай.мн

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.