2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Амиа егүүтгэсэн хүмүүсийн тоо нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ

Австрали улсад амиа хорлох гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж, тус улсын засгийн газар 26 сая ам.долларыг санхүүжүүлэхээр болсон байна.

Тус улсын Статистикийн хорооноос лхагва гарагт гаргасан тайланд тэмдэглэснээр, 2017 онд тус улсад 3128 хүн амиа егүүтгэсэн нь өнгөрсөн оны ижил үзүүлэлттэй харьцуулахад 9.1 хувиар өссөн үзүүлэлт болсон ба амиа хорлолт нь тус улсын 15-44 насны хүмүүсийн нас баралтын шалтгааныг тэргүүлж байгаа нь харагдсан аж. 

“Энэхүү санхүүжилтийг амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг 15 байгууллагад хувааж олгох юм” гэж Австралийн Эрүүл мэндийн сайд Грег Хант мэдэгдсэн байна.

Түүнчлэн эрчүүдийн амиа хорлолтын тоог эмэгтэйчүүдийнхээс гурав дахин их байсны зэрэгцээ уугуул иргэдийн амиа хорлолтын түвшин өндөр дүнтэй гарсан ажээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.