2024 оны 04 сарын 25
Чөлөөт цаг
Ах, дүү Кличко Гиннесийн номд бичигдэв
Дэлхий даяар нэр алдар нь түгсэн ах, дүү Кличко нарыг Гиннесийн амжилтын номын хүмүүс бокст гаргасан амжилтынх нь төлөө онцгойлон шагнажээ. Тэд боксын рингэн дээр хийсэн тулааныхаа тоогоор Гиннесийн амжилтын номд багтсан гэдгийг илтгэх батламжийг хүлээж авсан байна. 
 
Владимир Кличко боксын рингэн дээр 69 тулаан хийж, 64-т нь ялалт байгуулсан бол Виталий Кличко мэргэжлийн бокст 47 тулаан хийж, 45 ялалт байгуулсан нэгэн. Ах, дүү хоёр нийтдээ 116 тулааныг мэргэжлийн бокст хийсэн байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.