2024 оны 04 сарын 24
Шинэ мэдээ
2026 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө 3 хот өрсөлдөнө

2026 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэн хотууд дундаас гурван хотыг сонгосон тухай Олон Улсын Олимпийн Хорооноос мэдээлэв.

Пүрэв гарагт Аргентин улсад болсон тус хорооны уулзалтын үеэр Канадын Калгари, Шведийн Стокгольм, Италийн Милан болон Кортина д'Ампеццо хотуудыг сонгох шийдвэрийг гаргажээ. Олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтийг анх долоон хот гаргасны дунд Японы Саппоро болон Швейцарийн Сион зэрэг хот багтаж байсан юм.

2026 оны өвлийн наадмыг зохион байгуулах хотын нэрийг ирэх оны есдүгээр сард Олон Улсын Олимпийн Хороо албан ёсоор зарлах ажээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.