2024 оны 04 сарын 18
Чөлөөт цаг
200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Японы тамирчин түрүүлжээ

Индонезийн нийслэл Жакарта хотноо зохион байгуулж буй “Азийн пара наадам-2018” тэмцээний хоёр дахь өдөр болсон 200 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Японы тамирчин Амиса Китано түрүүлжээ.

15 настай А.Китано уралдааны замыг 2 минут 17 секундын хугацаанд туулж, барианд ирснээр эх орныхоо анхны алтан медалийг авчирсан байна.

Хоёрдугаар байрт мөн Японы тамирчин Мами Иноуэ шалгарсан бол хүрэл медалийн эзнээр Индонезийн багийн тамирчин Сючи Индриани тодорчээ.

Өнгөрсөн бямба гарагт эхэлсэн “Азийн гуравдугаар пара наадам” тэмцээнийг Хятад улсын баг тамирчид 11 алт, 5 мөнгө, 3 хүрэл медальтайгаар тэргүүлж байна. Түүний араас Япон улс 16 медаль, Узбекистан улс 4 медаль хүртсэн амжилттайгаар эхний гурван байрт жагсаж байгаа юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.