2024 оны 04 сарын 24
Шинэ мэдээ
Өмнөд Солонгос болон АНУ Солонгосын хойгийн асуудлаар хэлэлцээ хийнэ

Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх асуудал эрхэлсэн сайд Чо Мён Гюн ирэх сард АНУ-д айлчилж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүргээ БНАСАУ биелүүлж байгаа эсэхийг, мөн Солонгос хоорондын энхийн хэлэлцээний асуудлыг хэлэлцэнэ. Энэ тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.

Чо Мён Гюн Америкийн түшмэдтэй арваннэгдүгээр сарын 13-17-нд уулзана гэж мэдээлж байна.

“Уулзалтын хуваарийг хэлэлцэж байна. Одоогоор айлчлалыг арваннэгдүгээр сарын дундуур зохион байгуулах тал дээр бүх анхаарлаа хандуулж байна. Гэхдээ АНУ-БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт болон Солонгос хоорондын үйл явцаас бүх зүйл шалтгаалж магадгүй” гэж Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх асуудал эрхэлсэн яамны мэдээлэлд дурджээ.

Ёнхап агентлагийн мэдээлснээр, айлчлалын явцад Чо Мён Гюн мөн арваннэгдүгээр сарын 15-нд болох Солонгосын олон улсын форумд оролцож,  Солонгосын иргэдтэй уулзах аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.