2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Шотландын тэргүүн тус улсын тусгаар тогтнолыг дэмжиж буйгаа илэрхийлнэ

Шотландын тэргүүн сайд Никола Стёржен мягмар гарагт тус улсын Глазго хотод болох Шотландын үндэсний намын хуралд үг хэлж, “Brexit”-ийн асуудлаарх хэлэлцээ амжилтгүй болсон болон Их Британи даяар тогтворгүй байгаа энэ үед тусгаар тогтносон Шотланд нь ардчиллын үнэт зүйлийн хувьд “зам заах од” болж магадгүй гэдгийг мэдэгдэх аж.

“Итгэл найдвар өөдрөг үзлийг эргүүлэн авчрах нь өнөөдөр та биднээс урьд өмнөхөөс илүү хамаарч байна. Шотландын ирээдүйг бид шотландчуудын гарт атгуулсан цагт илүү их итгэл найдвар төрж, тусгаар улс болох болно” гэж Шотландын тэргүүн сайд Никола Стёржен намын хурлын үеэр онцлон хэлэх аж.

2016 онд болсон бүх нийтийн санал асуулгад Их Британийг Европын Холбооноос /ЕХ/ гарахыг эсэргүүцсэн санал өгч байсан Никола Стёржен “Brexit”-ийн дараа Умард Ирландад олгож магадгүйтэй адил онцгой статусыг Шотландад олгохыг дэмжиж буйгаа даваа гарагт мэдэгджээ.

Их Британи 2019 оны гуравдугаар сарын 29-нд ЕХ-ноос гарна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.