2024 оны 04 сарын 18
Шинэ мэдээ
Америкийн тэрбумтан Алекс Спанос нас баржээ

Америкийн тэрбумтан, буяны үйлстэн Алекс Спанос 96 насандаа таалал төгссөн тухай түүний 1984 онд эзэмшсэн “Los Angeles Chargers” хөлбөмбөгийн баг мэдэгджээ.

“Бидний мэдэрч буй уй гашууг үгээр илэрхийлэхийн аргагүй” хэмээн тус багийн мэдэгдэлд дурдсан байна.

Алекс Спанос бол Америк мөрөөдлийн нэгэн тод жишээ байсан юм. Грекийн цагаач эцгийнхээ зоогийн газарт янз бүрийн хөдөлмөр эрхэлж байсан тэрбээр 27 насандаа банкинд мөнгө зээлдүүлж, хувийн бизнесээ эхлүүлсэн нь 5 жилийн дараа түүнд амжилт авчирчээ. 1960 онд тэрбээр “A. G. Spanos Construction” компаниа байгуулж байсан бол 2005 онд тэрбээр Forbesсэтгүүлээс гаргасан Америкийн хамгийн чинээлэг 400 хүний жагсаалтад багтаж байжээ. 2018 онд тус сэтгүүл Спанос болон түүний гэр бүлийн хөрөнгийг 2,4 тэрбум ам.доллароор үнэлжээ.  

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.