2024 оны 04 сарын 24
Шинэ мэдээ
Турк, Саудын Араб Жамаль Хашоггигийн хэргийг хамтран шалгана

Турк болон Саудын Араб сураггүй алга болсон сэтгүүлч Жамаль Хашоггигийн хэргийг мөрдөн шалгах хамтарсан ажлын хэсэг байгууллаа.

Жамаль Хашогги 10 дугаар сарын 2-нд Истанбул хот дахь Саудын Арабын консулын газар руу орж байсан нь түүний хамгийн сүүлд харагдсан үе юм. Саудын Арабын Засгийн газар түүнийг хамгийн ихээр буруушаадаг байжээ.

Туркийн албаны хүмүүс Жамаль Хашогги консулын байранд дотор амиа алдсан гэж үзэж байна. Харин Саудын Араб тийм зүйл болоогүй гэж няцааж байгаа юм.

Туркийн “Anadolu” агентлагийн өчигдөр мэдээлснээр, Саудын Арабын хүсэлтээр талууд хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна. Гэвч дипломат дархан эрх эдэлдэг консулын газарт хэрхэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах асуудалд талууд тохиролцоонд хүрч чадахгүй байгаа ажээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.