2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
СХД-т 100 хүүхдийн цэцэрлэгийн шав тавилаа

СХД-ийн 5, 8, 23, 29, 32 дугаар хороод цэцэрлэггүй. Тэгвэл өнөөдөр 5-р хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалт буюу 1,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр баригдах 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шав тавих ёслол боллоо. СХД-ийн 5-р хороо нь 8900 иргэнтэй бөгөөд үүний 750 нь цэцэрлэгийн насны хүүхэд юм. Энэхүү 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг 2019 оны 9 дүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах юм. Барилгын ажлыг Арь ХХК гүйцэтгэж байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.