2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
2021 он гэхэд автомат жолоодлоготой такси олон нийтэд үйлчилнэ

Их Британийн нийслэл Лондон хотноо үйл ажиллагаа явуулдаг, такси үйлчилгээний “Addison Lee” компани 2021 он гэхэд автомат жолоодлого бүхий таксигаар хэрэглэгчдэдээ үйлчлэх болно гэж мэдэгджээ.

Тус компани нь автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн программ хангамж бүтээгч “Oxbotica” компанитай хамтарч ажиллаж эхэлсэн бөгөөд Лондонгийн оршин суугчдад автомат жолоодлоготой таксиг ирэх гурван жилийн дотор санал болгохоор төлөвлөж байгаа ажээ.

“Addison Lee” компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, “Oxbotica” компанийн мэргэжилтнүүдтэй хамтран Лондон хотын доторх болон эргэн тойрон дахь замуудын газрын зургийг системд оруулж байгаа аж.

Түүнчлэн тус компанийн өрсөлдөгч АНУ-ын “Uber” компани энэ төрлийн тээврийн хэрэгслийг сүлжээндээ нэвтрүүлэхээр мөн төлөвлөж байгаа юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.