2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Оростой хамтран ажиллах нь эн тэргүүний зорилт гэж мэдэгджээ

Оростой хамтран ажиллах нь эн тэргүүний зорилтуудын нэг юм гэж Мексикийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор үзэж байна хэмээн Оросоос Мексикт суугаа элчин сайд Виктор Коронелли мэдэгджээ.

“Лопес Обрадорын засгийн газартай бид үргэлжлүүлэн хамтран ажиллана гэж найдаж байна. Шинээр сонгогдсон ерөнхийлөгчтэй уулзах завшаан надад тохиосон бөгөөд Оростой харилцаа холбоотой ажиллах нь түүний эн тэргүүний зорилтуудын нэгт багтдаг болохыг тэрбээр батлан мэдэгдсэн. Мексик улс манай орны хувьд үргэлж Латин Америкийн орнуудын гол түншүүдийн нэг байсан” гэж тэрбээр хэлсэн байна.

Түүнчлэн түүний мэдэгдсэнээр, хоёр улс хоорондын визийн горимыг цуцлах сонирхолтой байгаагаа Лопес Обрадор илэрхийлжээ. Энэ талаархи хоёр улсын хэлэлцээр нь түүний засгийн газрын Оросын талтай байгуулах анхны хэлэлцээр байх болно гэж Л.Обрадор хэлсэн байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.