2020 оны 05 сарын 30
Зочин
Улсын аварга Н.Батсуурь: Надад улсын арслан болохоос аймгийн арслан болох нь хэцүү байсан

Монгол Улсын 23 дахь аварга удамт бөх Намсрайжавын Батсуурьтай ярилцлаа.

-Сайхан намаржиж байна уу аварга аа. Баяр наадмаас хойш бэлтгэлдээ орж амжсан уу?

-Сайхан намаржиж байна. Баяр наадмаас хойш цолны найр наадам, урилга заллага гээд зав зай тааруухан л явлаа. Увс аймгийн ховд сумандаа очиж цолны наадмаа хийсэн. Барилдааны бэлтгэлдээ аравдугаар сарын эхээр орсон. “Увс нуур” дэвжээнийхэнтэйгээ бэлтгэлээ хийж байна.

-Улсын аварга цолоо дуудуулж барилдаж амжсан уу, та?

-Одоогоор ямар нэгэн барилдаанд зодоглож амжаагүй л явна. Бэлтгэл жигдрээд ирэхээр удахгүй барилдана даа.

-Наадмын өмнө таныг түрүүлнэ гэж тааварласан хүн цөөхөн байсан. Заалны барилдаануудад төдийлөн сайн барилдаагүй?

-“Монгол бөхийн өргөө”-нд зохион байгуулагдсан барилдаануудад төдийлөн сайн барилдаж чадаагүй болохоор биз. Миний тухайд заалны барилдаанд зориулж бэлтгэл сургуулилтаа базаагаагүй л дээ. Уналттай үедээ, сэргэлттэй үедээ ч барилдаан алгасалгүй зодоглож байсан. Тийм болохоор доогуур унах тохиолдол байсан л даа. Өнгөрсөн тавдугаар сард хүчний бэлтгэл түлхүү хийж байгаад Япон явж дэлхийн хошой аварга шохо Оногийн сургуульд 10 хоногийн жүдогийн бэлтгэл хийсэн нь үр өгөөжөө өгсөн. ирээд аваргуудын нэрэмжит барилдаанд түрүүлж, галынхаа наадмын сорилгод өнгөлөөд л баяр наадамдаа зодоглосон.

-Түрүүлж 23 дахь аварга болно гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Улсын арслан цолтой бөх үзүүрлэнэ гэж барилдахгүй шүү дээ. дотроо бодсон юм байсан.

-Баяр наадмын даваануудынхаа талаар?

-Өнөө жилийн баяр наадмыг эргээд дурсахад ямар нэгэн будлиангүй сайхан болсон шүү. Ид барилдаж яваа хүчтэнүүд бүгд зодоглож үзэгч олноо баярлуулсан. Миний хувьд гурвын даваанд Хөвсгөлийн аймгийн арслан Л.Нямбаярыг амлаж давсан. Оноолтын даваанд Хөвсгөлийн Ц.Сандагдорж гэж залуутай нугарсан. Өмнөх жил энэ даваанд өвдөглөсөн болохоор нягт барилдаж туг тойрсон. Тавын даваанд Булганы Д.Амарсайхан, зургаагийн даваанд шинээр начин цол хүртсэн Говь-Алтайн Ц.Бямба-Очир нарыг амлаж аваад хаясан.

-Долоогийн даваанд Баянхонгорын Н.Золбоо харцагатай хүч үзсэн. Хүнд барилдаан болсон байх?

-Улсын наадмын өндөр даваанд амар барилдаан гэж юу байх вэ. Н.Золбоотой хийсэн барилдаан эвгүй болсон шүү. Би толгойгоо уургалуулж дөрвөн хөллөөд л. Урагш нь дугтраад хоёр алхчихсан бол тохойлдчихоор байсан. Манай хүн хутгахад нь босоод ирсэн. Улмаар шоо шидэхэд миний талаар бууж боломжоо ашигласан даа.

Улсын аварга цолны болзол хангасны дараа аав Г.Намсрайжавын хамт

-Наймын даваанд хамт бэлтгэл сургуулилтаа базаадаг улсын заан Н.Жаргалбаяртай тунаж барилдсан?

-Наймын даваанд Ч.Санжаадамба аварга С.Мөнхбат аваргыг амлаад Жагаа бид хоёр тунасан. Барилдаан нэлээн удааширч баруун давхар золгооноос мордоход нь толгой зөрүүлж, сунгаж татаад түрүү үзүүрт шалгарсан даа. Барилдааны явцад Жагаа унаж өгөхгүй биеэ суллаад л хүнд байсан шүү.

-Наадмын үзүүр түрүүнд өхийлдөх мэх хийж давсан тохиолдол байхгүй байх. Наадмын бэлтгэл дээр бэлдсэн мэх үү?

-Энэ их сонин л доо. Цагаан сарын өмнө МҮБХ-ноос түрүүлэх магадлалтай бөхчүүдийг онцлоод барилдаануудыг нь харуулсан нэвтрүүлэг хийж байсан. Ховдын Б.Бат-Өлзий харцага гол даваанууддаа өхийлдөж даваад байхад нь солгой талтай би хийж болох юм байна гэж тооцоолсон л доо. Бэлтгэл дээр залуу сумын заануудад туршиж үзэхэд болж байсан. Тэгээд л наадмаар өндөр даваанд үеийн арслангуудтай тунахдаа хийнэ гээд л хадгалчихсан. Би ямар өмнө нь өхийлдөж хүн хаясан биш хүний санаанд буухгүй шүү дээ. Хадгалсан мэхээрээ л Ч.Санжаадамбыг хаясан даа.

-Та “Соёл-Эрдэм” дээд сургуульд сурч байхдаа Япон руу явж хэсэг хугацаанд суралцсан. Ирэхэд тань таны үеийн бөхчүүд бүгд цол аваад олонд танигдчихсан байсан. Тэр үед юу бодогдож байв?

-Япон руу явж хоёр жил гаруй болоод ирэхэд эн тэнцүү барилдаж байсан үеийн бөхчүүд аймгийн арслан болчихсон, олонд танигдчихсан байлаа. Тэднээсээ хоцрохгүйн тулд илүү бэлтгэл сургуулилт хийж, илүү хөлс урсгах шаардлага гарсан. Дөнгөж 80 гаруйхан кг жинтэй байсан бол 117-118 кг жинтэй болон хувирч ирсэн. Хоёр жил барилдаагүй болохоор форм алдагдчихсан байдаг. Бүгдийг эхнээс нь эхэлсэн дээ. Тэгээд жүдогийн шигшээ багтайгаа хичээллэж эхэлсэн. Өдөрт гурван удаа бэлтгэл хийсний үрээр барилдаан маань ч чанаржлаа. Тэгээд л үндэсний бөх рүүгээ эргэлт буцалтгүй орсон.

-Аймгийн начин цолтой шуугиулж байгаад, арслан болох гэж олон наадамд барилдсан байх. Олон ч удаа тунаж унасан санагдаж байна?

-Надад улсын арслан болохоос аймгийн арслан болох нь хэцүү байсан шүү. Аймгийн начин цолтой заалны барилдаанд сайн барилдаад байдаг. Аймгуудын наадамд очиход л нэг болж өгөхгүй уначихна. Сүхбаатарын наадамд аймгийн арслан болно гэж очоод хоёрын даваанд Дундговийн Х.Батбаярт унаад гол харлаад буцаж байсан удаа ч надад бий. Жилд зургаагаас долоон наадамд барилдана гол төлөв тунаад л унана. Би аймгийн начин цолтойгоор гурван жил дараалан улсад зодоглосон. 2009 онд Д.Батболд харцага, 2010 онд Х.Мөнхбаатар арсланд дөрвийн даваанд өвдөг шороодож байлаа. 2011 онд Д.Ганхуяг арсланд унасан. Ер нь л түрүүлэх хэмжээний арслангуудтай дөрвийн даваанд таараад болдоггүй.

-Хүссэн цолоо Дарханы дэвжээнээс л авах байж дээ?

-Дарханы наадамд улсын баярын дараа зохион байгуулагдсан болохоор улсын цолтой бөхчүүд олон цугларсан. Хүн барилдаанууд хийж байж л арслан болсон доо.

-Та гурван үе дамжсан бөх хүн. Таны өвөө улсын начин Ж.Гэлэг Ш.Батсуурь аваргыг давж улсын начин цол хүртсэн гэдэг?

Манай хөгшин аав Жотойн Гэлэг улсын аварга Ш.Батсуурьтай цэрэгт цуг байсан онжавууд юм билээ. Цэрэгт байхдаа Ш.Батсуурь аваргыг хаядаг байж л дээ. Хөдөө амьдарч байхдаа “Надад унадаг хүн улсад түрүүлээд байгаа юм чинь би очвол сайн барилдаж цол авч болох юм” гэсэн итгэл төрсөн хэрэг. Дөрөв даваад гараад ирэхэд Ш.Батсуурь аварга амласан юм билээ. Ингээд л аваргыг давж улсын цол хүртэж байсан түүхтэй. Зургаагийн дваанд “Дэрэн бор” хэмээх улсын арслан Самданжигмэдтэй барилдсан гэдэг. Арслан нүд рүү нь гараа хийчихсэн чинь бүлтрээд гараад ирсэн гэдэг. Тэгээд нүдээ гарын алган дээрээ нааж байгаад буцаагаад хийгээд авч. Барилдах гэсэн боловч эмчийн магадлагаагаар хасагдсан учиртай. Өвөө маань алс хол баруун хязгаараас тэр бүр ирж барилдаж амждаггүй байсан гэдэг. Сүүлд нас өндөр гарсан хойноо би улсад заан цолны өртэй хүн гэж хуучилж байсан.

-Аавыгаа анх баярлуулж байсан нь хэзээ бол?

-2007 онд санагдаж байна. Аав бид Ховдын наадамд очиж барилдсан юм. Гэтэл дөрвийн даваанд аавтайгаа оноолт таарчихдаг юм байна. Маргааш нь тавын даваа эхлэхэд Ховдын Шинэзориг гэж ахтай тунаж барилдаад давж аймгийн начин болж байсан түүхтэй. Аав тэр барилдааныг саравчны араар орж зогсоод хараагүй гэсэн. Их л неревтсэн байх л даа. Тэрнээс хойш гайгүй болсон байх.

-Бөхийн орчинд өснө гэдэг сайхан биз?

Тэгэлгүй яахав. Бөхийн гэр бүлд төрнө гэдэг их өөр. Наадамд барилдах гээд явахад нь цүнх, малгай, хувцсыг нь барина. Бэлтгэлд гарахад нь байнга дагаж, аавынхаа хажуугаар гудас дэвсээд, бөхчүүдийн хоолноос цугтаа иднэ. Тэдний бэлтгэл хийх, ярилцахыг сонсоно. Бөх гэдэг үнэхээр бахархал юм гэсэн үзэл бага багаар ой тойнд шингэнэ шүү дээ. Тэднийхээ зараалд гүйхдээ аль болох захисан зүйлийг нь хурдан авчирч чадвал өөрийгөө бөх болчихсон мэтээр төсөөлж баясна. Ер нь бөхчүүдийн гар хөлийн үзүүрт гүйх гэж наадмын бэлтгэл рүү тэмүүлнэ шүү дээ..

-Бөхийн барилдаан алгасалгүй үзнэ биз?

-Тийм. Одоогийн дархан аварга А.Сүхбат Б.Гантогтох гарьд, Б.Ганбат арслан нарын ид сайн байсан үе. “Зургаан залуу заан” гарч ирэх үед ухаан орчихсон хүүхэд хамт байдаг байлаа. Барилдаан эхлэхэд заануудын яг ард очиж сууна. Хоорондоо юм ярьж инээлдэж байснаа сүүлийн даваануудад тунаж барилдахаараа чимээгүй болчихно. Хоорондоо мөн ч ширүүн барилддаг байсан даа.

-Бөхийн замд ямар хүсэлтэй орж байв?

- Сайн барилдана, оргилд нь гарна л энэ замыг сонгосон. Аавтайгаа наадам үзэхээр явна. Наадамд түрүүлсэн бөхийг нутгийнхан нь мөрлөөд индэр лүү гарахыг нь хараад мөн ч их догдолно. Харьж явахдаа монгол хүн болж төрснийх наадамдаа түрүүлээд арслан гүйж байх юм сан гэж мөрөөднө. Тэр үеийн наадмууд сэтгэлд тод томруун үлдсэн байдаг.

-Аварга болсны дараа танд шагналын хур буухад хүмүүс янз бүрээр л хүлээж авч байсан?

-Бөхийн спортод хөл тавьснаас хойш урсгасан хөлс хөдөлмөрийн минь үр шим гэж боддог. Би дундаж амьдралтай л гэр бүлд төрж өссөн. Спортоор хичээллэж оргилд нь гарчихвал сайхан амьдрх хүсэл зорилготой байсан. Гэнэт нэг өдөр барилдаад л энэ бүхнийг авчихсан биш шүү дээ. Аварга цолд хүрэхийн төлөө олон ч саад бэрхшээлийг туулсан. Дорнодод өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаанд очоод 10 удаа барилдаж 10 унаад буцаж байсан үе хүртэл надад бий. Энэ бүхнээсээ суралцаж өдий зэрэгт хүрсэн дээ

-Сая Монголын Үндэсний бөхийн холбооноос эрэмбэ гаргасан байсан. Хоёр удаа ес давж түрүүлсэн аваргын нэг удаа 10 давж түрүүлсэн аваргын доор эрэмбэлсэн байсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэг удаа арав давж түрүүлэх, хоёр удаа ес давж түрүүлэх гэдэг өөр ойлголт. Хоёр удаа түрүүлсэн бөхийг нэг түрүүлсэн хүний доор эрэмбэлэх нь хөлс хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаа хэрэг шүү дээ. Олимпийн наадамд нэг алтан медаль авсан улс хоёр мөнгөн медальтай орны дээр эрэмбэлэгддэг. Наадамд түрүүлсэн амжилтыг үнэлэх ёстой. Энэ гажуудлыг даруй засч үнэн зөвөөр эрэмбэлэх нь хойч үеийн бөхчүүдэд хэрэгтэй.

-Ааваасаа ямар мэхийг нь өвлөж авсан бэ?

-Бусгах мэх юм уу даа. Манайхан удмаараа энэ мэхийг хийдэг. Манай хамаатны барилддаггүй залуучууд хүртэл ганц ноцолдохоороо энэ мэхийг гаргуун хийчихдэг юм. Аливаа юм удамшдаг юм байна гэдгийг энэ мэхнээс ойлгосон гэж хэлж болно. Ургийн баяр болоход л жирийн залуучууд бусгах мэхийг янз бүрээр хийнэ шүү дээ.

-Та хэзээ зодоглохоор төлөвлөж байна?

-Бэлтгэл гайгүй жигдэрч байна. Ирэх сарын 8-нд болох барилдаанд зодоглох бодолтой байгаа.

Үргэлжлэл бий

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

Эх сурвалж: Өдрийн сонин

24news.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://24news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 36 сэтгэгдэл
Зочин122.201.31.9
төлбөрөө төлсөн байхад бүх юм ОК
2018/11/09
Зочин66.181.161.65
Aймгийн арслан болоход мөнгө олдохгүй л байсан байхгүй юу. улсын арслан болоход нутгийн зөвлөл даачиж байгаа юм чинb. битгий худлаа увсраад бай
2018/11/10
монгол66.181.161.27
чиний чадал чинь аймгийн арслан болоо л тэр дээ тэнэгээ.увсынхан мөнгөөр л хийдэг болоо л чамд улсын арслан бодох амархан гэж куцаад байгаа күүрүү.
2018/11/10
зочин66.181.160.44
Ааваараа цагдаа зодуулах бүр амархан
2018/11/10
Зочин66.181.179.170
Монгол бөхийн жудаггүйн туйл . Чам шиг азаар аварга болсон хүн байхгүй байх аа .
2018/11/10
Зочин103.229.123.230
Эрхэмбаяр аварга аварга болчхоод би 2удаа 9давж аварга боллоо Мѳнхбатын ѳмнѳ эрэмбэ гарна гэж ховсоогүй.Нутгмынхаа эмнэлэгт 15сая тѳг хандивлаж байсан саяхан.Сүүлд Золбоо Увсын гаралтай багшдаа 15сая тѳг бэлэглэж байсан.Энэ Батсуурьт тэр зэргийн нүнжиг ал
2018/11/10
Зочин103.229.123.230
Монгол бѳхийн нжр хүндийг унагѳхад бас аав хүү 2 бас мѳн их хандив болсон.Тѳрийн цагдаа зодож,завжидах нүд рүү хатгах, шанаадах мэх зохиож, цолны найраа хийх гээд биет ба биет бус хандив ѳргѳсѳн.
2018/11/10
Зочин103.229.121.124
МОНГОЛЧУУД БИДЭНД МӨНГӨ БАЙСАН ЮМ БАЙНА. БИД ТАТВАР ШУДАРГААР ТӨЛДӨГ. ТЭР ТАТВАР ОВОО ИХ БОЛЖ ЦУГЛАДАГ ЮМ БАЙНА. ДААНЧ ЭНЭ МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН ЭРЛИЙЗҮҮДЭЭР ТОЛГОЙЛУУЛСАН УЛААН ЛУЙВАРЧИД ДУНДАА ХУВААЖ АВДАГ БАЙСАН НЬ ИЛЧЛЭГДЛЭЭ!!!!!!! МОНГОЛЧУУД МИНЬ СОНГУУЛ
2018/11/10
Тарох103.229.121.124
МОНГОЛЧУУД БИДЭНД МӨНГӨ БАЙСАН ЮМ БАЙНА. БИД ТАТВАР ШУДАРГААР ТӨЛДӨГ. ТЭР ТАТВАР ОВОО ИХ БОЛЖ ЦУГЛАДАГ ЮМ БАЙНА. ДААНЧ ЭНЭ МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН ЭРЛИЙЗҮҮДЭЭР ТОЛГОЙЛУУЛСАН УЛААН ЛУЙВАРЧИД ДУНДАА ХУВААЖ АВДАГ БАЙСАН НЬ ИЛЧЛЭГДЛЭЭ!!!!!!! МОНГОЛЧУУД МИНЬ СОНГУУЛ
2018/11/10
зочин64.119.20.89
аавтайгаа нийлж төрийн цагдаа зодсон өөдгүй амьтан даа. аврага гэхэд хүнддэж байнаа. ёс суртахуун алгаа аав нь ч гэсэн бас мангар тэнэнг хөлтэй хар юм. одоо л нэг их юм ярьдаг болж гэнэ. цагдаа зодсон хүн аврага болдог юмуу. аав нь тэгж хүмүүжүүлсэн үү эц
2018/11/10
Зочин202.179.31.120
Цагдаа гуай дарваганаж байгаад зодуулаа биз
2018/11/10
Зочин66.181.187.153
Zail zail
2018/11/10
Зочин202.9.41.104
Цуцахгүй юм билээ хамраас нь цус гоожоод л үзээд байх юм билээ харахад хүн ядарч цуцмаар л барилдаан харагдаад бдаг бүү мэдээ
2018/11/10
zochin202.126.89.27
Mungu baikhad naadam ok, aimagt luu unjaa biz
2018/11/10
Зочин59.153.113.239
Эцэгтэйгээ нийлж төрийн цагдаа зодсон,хамрааснь цус гоожоод л барилдсан болгоноо цусаар будаад байсан даа буруу зөрүү бэлдмэл хэрэглэсэн байж магадгүй л юм
2018/11/10
Зочин103.10.23.111
Муу бөх.
2018/11/10
Зочин103.10.23.111
Манай бөхчингүүд улс эх орондоо юу хийж гийгүүлдэг юм бол доо.
2018/11/10
uvsiin er202.9.42.89
bi uuruu uvsiin hun lde,mnaid muu ch bii sain bii,gehdee ene,enenii aav shig muu hun baihgui mnai nutagt,hun tsarai muutai baij bno,teneg baij bolhgui.mnai nutagiinhan odoo boltol nuutsaar yaridag yum jargal bayarne tuuruulchihgui de gej,enend avrag tsol
2018/11/10
Зочин203.91.115.44
Chamd u hetsuu amar hend hamaatai um bee umhii uvsiin tochig ooo chi ene ulsiig suiruulj bga umhii adgiin hun bish uvsiin al uheeriin buzar hulgaich nar taigaa uhej dald orooroi ur sad aaraa uhliin muugaar uheerei pizduu min
2018/11/10
German62.216.206.11
Za bitgii tenegteed bai
2018/11/11
German62.216.206.11
Za bitgii tenegteed bai
2018/11/11
German62.216.206.11
Za bitgii tenegteed bai
2018/11/11
Зочин202.9.40.179
Chi bol .Er .hunii. Judaggui . honshoorgui. Uvsantsar. Avargiin. orontsog .Pizdiis .60 .70aad. Onii . Brigadiin .zaan. gej6. Ooriigoo . bogoj . yav
2018/11/11
Зочин202.9.43.69
.Нийх зууралдаад байдаггүй,шаламгай барилдаантай сайхан бөх.
2018/11/11
Зочин202.9.40.5
Хөгийн новш
2018/11/11
Зочин202.72.244.219
ЭНЭ САГСУУ СОЛИОТОЙ ЮМ ЭЦЭГТЭЙГЭЭ НИЙЛЖ АЖЛАА ХИЙЖ БАЙСАН ЗАМЫН ЦАГДААГ ЗОДОЖ БАЙСАН ХАМГИЙН ХОГИЙН АРЧААГҮЙ НОВШ. ИЙМ АРЧААГҮЙ ЮМНУУД БӨХ БАРИЛДАЖ БАЙХ ГЭЖ.
2018/11/11
Зочин202.72.244.219
ЭНЭ САГСУУ СОЛИОТОЙ ЮМ ЭЦЭГТЭЙГЭЭ НИЙЛЖ АЖЛАА ХИЙЖ БАЙСАН ЗАМЫН ЦАГДААГ ЗОДОЖ БАЙСАН ХАМГИЙН ХОГИЙН АРЧААГҮЙ НОВШ. ИЙМ АРЧААГҮЙ ЮМНУУД БӨХ БАРИЛДАЖ БАЙХ ГЭЖ.
2018/11/11
Зочин150.129.140.205
Энэ муухай Увсын псдаак зайлаасай
2018/11/11
Зочин103.229.123.114
ЭЦЭГ НЬ ОВИЛОГГҮЙ НӨХӨР ХАРИН АВРАГА БОЛ ЭЦЭГЭЭСЭЭ ИЛҮҮ УХААНТАЙ ЮМ ШИГ
2018/11/11
Зочин103.229.121.167
Жоохон хэнэггүй зантай байж магад. Ер нь сэрвүү барьцанаас толгой нь ажиллаж барилддаг хүн дээ. Сайн бөх. Санжаадамба бол толгой нь ажилдаггүй. Цөөхөн мэхтэй түүнийг нь бөхчүүд мэдсэн байна. Харин байгалиас заяасан тэнхээтэй бяртай юм. Ер
2018/11/11
bud139.5.216.60
zaaaa aimagiin naadamd nairaa baidaggui bolhoor tsol avah hetsuu bailgui yahav dee
2018/11/11
Mun ch ih helsen dee103.212.116.204
Sain bukh shuu, Darhan avarga bolooroi. Hudulmurlusun hund amjilt oirhon baidag yum, Mongolchuud hoino zarim irged ih muuhai humuus baidag yum shuu, bitgii too,Batsuuri udahgui avarga bolnoo gej...
2018/11/11
kkk103.111.68.3
MONGOLCHUUD MIN TA NAR YAASAN ATAACH HORSOLTOI SMS BICHDEG YUM DEE ULSIIN NAADAMD TURUULLEE ARD TUMRENIIGEE TSENGUULEN BAYARLUUSAN BOL BOLOO YUM BISHUU ....HEN CH BSAN HAMAAGUI ...
2018/11/11
xotyn box202.21.100.210
tegelgui yaxavdee aimag xodoonii mangaruud ayagui bol shuud xayachixna shuudee xotodoo bol amar sh oroxod /өрөхөд/ l uchraa nud ni gyalalzaad yarixad amar bdag yum
2018/11/12
Зочин66.181.191.117
тэгвэл би улсын арслан болноо амархан юм байна
2018/11/12
ойн савдаг202.131.228.20
Ямар сагсуу этгээд вэ.Улсын дэвжээ аймгийн дэвжээнээс доор байхдаа яахав. Харин нэг сонин асуулт гарлаа. Юу гээч үүнийг хүн бүр мэдэж байгаа шүү дээ.
2018/11/12
http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.