2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Суматра арал дээр хөрсний гулгалт үүссэний улмаас 7 хүн амиа алджээ

Индонезийн Суматра арал дээр орсон хүчтэй аадар борооноос үүдсэн хөрсний гулгалтын улмаас долоон хүн амиа алдсан тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах хорооноос мэдээлэв.

Тус хорооны хэвлэлийн албаны төлөөлөгч Сутопо Пурво Нугрохогийн мэдээлснээр, Суматра арлын хойд хэсэгт оршдог Сукамажу тосгонд үүссэн хөрсний гулгалтын улмаас байшин нурж, дотор байсан хүмүүс харамсалтайгаар амиа алдсан аж. Барилгын нурангиас цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Үүний зэрэгцээ хөрсний гулгалт үүссэн нутгуудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа тухай тус улсын засаг захиргааны төлөөлөгч мэдээлсэн байна.

Индонез улсад борооны улирлын үеэр үер усны аюул болон хөрсний гулгалт зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиох нь түгээмэл байдаг ажээ.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.