2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Питт, Жоли нар хүүхдүүдийнхээ төлөө “зодолдохгүй”
Холливудын нэрт жүжигчид болох Анжелина Жоли, Брэд Питт нарын харилцаанд хоёр жил гаруйн өмнө ан цав суусан билээ. Тэр цагаас хойш тэд зургаан хүүхдээ хувааж авахыг оролдож байгаа юм. Хувааж авах ч гэж дээ, хэн нэг нь хүүхдүүдээ асрамжлахын төлөө тэмцэлдсэн хэрэг. Тэгвэл тэд гарц олсон бололтой. Удаан хугацаанд үргэлжилж буй тэдний “тулаан” зөвхөн хүүхдүүдэд нь гай болж байгааг тэд ойлгожээ. Тиймээс асуудлыг тайван замаар шийдвэрлэхээр болсон гэнэ. 
Асуудлыг шүүхээр оруулахгүйгээр шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа Питт өмгөөлөгчөөрөө дамжуулж Жолид хэлжээ. Хүүхдүүд нь шүүхийн танхимд очих юм бол сэтгэл санааны гүн цочролд орно гэдгийг ойлгосон аж. Одоогоор асуудал яриа хэлэлцээрийн шатанд байгаа учраас хэн ялалт байгуулах нь тодорхойгүй байгаа юм. Хүүхдүүдийнхээ асуудлыг шийдвэрлэснийхээ дараа Жоли, Питт нар эд хөрөнгө, мөнгө санхүүгээ хуваах асуудалдаа орох болно. Энэ хоёр 2005 оноос хойш хамт амьдарсан бөгөөд 2014 онд хуримаа хийсэн юм. Гэтэл 2016 оны есдүгээр сард Жоли салах өргөдлөө өгсөн аж.  

Эх сурвалж www.wikimon.mn

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.