2024 оны 04 сарын 17
Шинэ мэдээ
Страсбургт халдлага үйлдсэн этгээдийн зургийг нийтэлжээ

Страсбургт халдлага үйлдсэн Шериф Шекаттын зургийг Францын цагдаа нар олон нийтэд ил болгож, түүний байрлаж байгаа газрын талаар мэдээлэл олоход туслахыг ард иргэдээс хүсчээ.

Цахим олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байршуулсан уг зарлалд Шекаттыг 29 настай, 180 см өндөр, духныхаа дээд хэсэгт жижиг сорвитой гэж заажээ.  Гэмт этгээдийг харвал түүнийг саатуулах оролдлого хийлгүй, заасан дугаарт холбогдохыг цагдаа нар хүсчээ.

Францын Страсбург хотын төвд 29 настай эрэгтэй зул сарын яармаг худалдааны үеэр гал нээсэн хэрэг өнгөрсөн мягмар гарагт  гарсан юм. Гэмт этгээд хэрэг үйлдсэнийхээ дараа бултаж чадсан бөгөөд одоогоор түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа аж.  Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 4 хүнийг баривчлан саатуулсан тухай Парис хотын прокурор Реми Эйтз мэдэгджээ.

 

Страсбургт болсон халдлагын улмаас 3 хүн амь үрэгдэж, 13 хүн бэртэж гэмтсэн юм. Бэртэж гэмтсэн хүмүүсийн дунд Итали болон Польшийн иргэд байжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.