2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Интерпол Энэтхэгийн тэрбумтныг баривчлах зөвшөөрөл өгчээ
Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерпол эх орноосоо зугтан гарсан Энэтхэгийн тэрбумтан Мехула Чоксиг баривчлах зөвшөөрлийг өгсөн тухай The Times of India сонинд мэдээлжээ.
 
Мехул Чокси болон түүний үеэл дүү Нирав Модиг Энэтхэгийн Үндэсний банк Пенжабаас 2 тэрбум ам.доллар залилсан хэрэгт сэжиглэж байгаа юм. Тэднийг тус банкны ажилтнуудтай хуйвалдсаныг тогтоосны дараа Энэтхэгийн Мөрдөн байцаах газраас эрэн сурвалжилж эхэлсэн байна.
 
Энэтхэгийн түүхэнд залилангийн томоохон хэрэгт тооцогдох болсон дээрх хэргийг 2017 оны эцсээр илрүүлжээ. Энэ оны нэгдүгээр сард Чокси өөрийн ойрын хамаатны хамт эх орноосоо зугтан гарсан бөгөөд одоо хаана байгааг нь тогтоож чадаагүй байгаа аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.