2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Чилийн амьтны хүрээлэнгийн ажилтнууд модон дээр гацсан пумаг аварчээ

 Чилийн нийслэл Сантъяго хотын орон сууцны хороолол дундах модон дээр гацаж, бүтэн шөнийг өнгөрөөсөн пумаг амьтны хүрээлэнгийн ажилтнууд аварчээ.

Тус хотын Ло-Барнечеа дүүргийн цэцэрлэгт хүрээлэн дэх 15 метр өндөр нарс модон дээр гацсан уг пумаг аврах үйл ажиллагааг орон нутгийн телевизээр шууд дамжуулжээ. Аврагчид зэрлэг муурыг буулгахын тулд тайвшруулах тариагаар буудаж, унахад нь зөөлөн газардуулахын тулд зузаан гудас ашигласан байна.

“Модны эргэн тойронд бид зузаан гудас дэвсэж бэлтгэсэн. Зэрлэг муур яг бэлдсэн гудаснууд дээр унасан” гэж Амьтны хүрээлэнгийн захирал Алехандра Монтальва ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. 

Уг пумаг хэсэг хугацаанд ажигласны дараа буюу 3-5 хоногийн дараа байгальд нь буцааж тавих аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.