2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Дэлхийн банкны ерөнхийлөгч огцорно

Дэлхийн банкны /ДБ/ ерөнхийлөгч Жим Ён Ким хоёрдугаар сарын 1-нд албан тушаалаасаа огцрохоор болжээ.

ДБ-ны гүйцэтгэх захирал Кристалина Георгиева ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэнэ гэж тус банкны даваа гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.

Жим Ён Кимийн бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусах байсан боловч банкир хувийн салбарт буцахаар шийджээ. Тэрбээр ДБ-ны ерөнхийлөгчийн албанд 2012 оны долдугаар сарын 1-ний өдөр таван жилийн хугацаатайгаар сонгогдсон бөгөөд 2016 онд тус банкны захирлуудын зөвлөл түүнийг энэ албанд дахин сонгосон байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.