2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Сири рүү хэдэн зуун цэргээ илгээж магадгүй байна

АНУ Сири улсаас цэргүүдээ татах ажиллагааг аюулгүй явуулахын тулд хэдэн зуун цэргийн албан хаагчдаа Сири рүү илгээж магадгүй байна. Энэ тухай телевизийн “CNN” суваг мэдээлжээ.

Хүмүүс болон тоног төхөөрөмжийг тээвэрлэхийн тулд нэмэлт нисэх онгоц, нисдэг тэргүүд болон бусад зүйлс шаардлагатай болж магадгүй байгаа аж. Түүнчлэн аюулгүй байдлыг хангахын тулд нэмэлт бие бүрэлдэхүүнийг илгээж магадгүй байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп Сири улсын нутаг дэвсгэрээс цэргүүдээ татахад 4 сарын хугацаа олгохыг зөвшөөрсөн тухай өмнө нь “The New York Times” сонин мэдээлсэн юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.