2024 оны 04 сарын 19
Мэдээ, мэдээлэл
Урам ундарч ухаан тэлэв
Монголын Зохиолчдын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, УбИС, МУИС зэрэг боловсрол соёлын ноёлох байгууллагууд зохион байгуулж, Монголын Чөлөөт зохиолчдын холбоо дэмжжээ. Эрдэм шинжилгээний хурлууд олон л болдог. Тэр болгонд шинэ санаа шинэ бүтээл шинэ судалгаа дэлгэгдэж оюун тэлдэг ч энэ удаа Олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж Монгол туургатнаа хамарсан нь онцгой үйл явдал болов. Гадаад дотоодын зохиолч судлаачид, эрдэмтэн мэргэд Чингэс зочид буудалд өдөржин саатаж “Монголын орчин үеийн уран зохиол-Соёлын шинэ өв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт зэрэг олон сайхан арга хэмжээнд сэтгэл бялуурч урам ундарлаа. Үе үе кофе цайгаа ууж инээлдэн, үе үе онол утга зохиолоо ярьж, цаг харах завгүй үргэлжилсэн энэ их хурлын илтгэгчид нь Улаанбаатарын Их сургуулийн захирал доктор профессор С.Байгалсайхан, Б.Цэдэв тэргүүтэй арав шахам эрдэмтэн мэргэдээс бүрдсэн, тэдний баг багаараа бэлтгэсэн ултай суурьтай шинжилгээ судалгаанууд байж, Монголын уран зохиолын өнөө болон түрүү үеийн өв соёлын тухай, шүүмж судлалын өнгөрсөн ба өнөө үе зэрэг “асуудал” хургасан бүтээлүүдээс гадна Өвөрмонгол Буриад зэрэг улсын уран зохиолын өнөөгийн төвшин, монгол хэлний тулгамдсан асуудлуудыг ч орхилгүй багтаалаа. Энэ хуралд ОХУ-ын Буриад улсын яруу найрагч монгол судлаач Баяр Дугаров болон Хятад улсын Өвөрмонголын Өөртөө засах орны элч төлөөлөгчид нэгдүгээр дэсийн зохиолч Бүрэнтөгсөөр ахлуулан морилжээ. Мөн Дээд монгол, Хөх нуурын монголчуудааас төрсөн нэрт зохиолч Баянгийн гэргий Нямцоо болон эгч ах нар нь оролцож, Баян зохиолчийн ном бүтээл намтар үйлсийн тухай дэлгэрэнгүй ярьсан нь сонирхолтой байлаа. мөн МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг соёлын бодлогын зөвлөх МУСГЗ Ц.Хулан өөрийн мэндчилгээтэй хамт хүртээж, Хөдөлмөрийн баатар Б.Бааст баярын мэндчилгээ ирүүлсэн байв.
 
Л.Сэлэнгэмөрөн

Эх сурвалж http://www.info.mn

Урам ундарч ухаан тэлэв
Урам ундарч ухаан тэлэв
Урам ундарч ухаан тэлэв
Урам ундарч ухаан тэлэв
 

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.