2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Дайр-эз-Заур хотод Их Британийн таван цэрэг амиа алджээ

“Лалын улс” террорист бүлэглэл Сирийн Дайр-эз-Заур хотод хадлага үйлдсэний улмаас Их Британийн цэргийн таван албан хаагч амиа алдсан гэж тус хот дахь эх сурвалжууд мэдээлжээ.

“al-Watan” сонины орон нутгийн эх сурвалжуудаас иш татан мэдээлснээр, Сирийн Дайр-эз-Заур хот дахь “Лалын улс”-ын бүлэглэлийн террористууд пуужин харваж, үүний улмаас Их Британи улсын таван цэрэг амиа алдаж, өөр хэд хэдэн хүн шархадсан байна.  

Эх сурвалжуудын үзэж байгаагаар, амиа алдсан цэргүүд нь тус бүсэд үйл ажиллагаа явуулж буй Олон улсын эвслийн цэргийн бүрэлдэхүүнд багтаж байжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.