2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
“Volkswagen AG”-дэлхийн тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч

Автомашин үйлдвэрлэгч томоохон компаниудын жагсаалтыг Германы “Volkswagen AG” концерн дахин тэргүүлсэн тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ. 

Тус компани сүүлийн гурван жил дараалан дээрх жагсаалтыг тэргүүлж байгаа юм. 2018 онд “Volkswagen” 10.8 сая автомашин худалдсан нь өмнөх оныхоос 0.9 хувиар өссөн үзүүлэлт аж. 

Статистик мэдээллийг гаргахдаа “Volkswagen”-ий машины худалдаанаас гадна, "Audi", "Bentley", "Bugatti", "Porsche", "Lamborghini", "SEAT", "Skoda" маркийн суудлын болон спорт загварын автоамшинууд, мөн "MAN" болон "Scania" ачааны автомашины худалдааг харгалзан үзжээ. 

Жагсаалтын хоёрдугаарт, Японы “Toyota” корпорац бичигдсэн байна. Тус компанийн автомашины худалдаа өнгөрсөн онд хоёр хувиар өсч 10.6 саяд хүрчээ. Японы бас нэг авто машин үйлдвэрлэгч компани болох “Nissan” 5.65 сая автомашин худалдсан байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.