2024 оны 04 сарын 19
Чөлөөт цаг
Монгол үндэснийхээ хувцасаар гангарсан спортын алдартан бүсгүйчүүд

Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Монголын спортын сор болсон эмэгтэй тамирчдын нэгэн сонирхолтой зургуудыг сошиал хуудаснаа дэлгэжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, М.Анхцэцэг, Г.Угалзцэцэг нарын монгол үндэстний өвөрмөц, содон гоёл, зүүсгэл бүхий хувцас өмссөн эдгээр зургийг Төрийн ордонд авахуулсан бололтой. Их аварга Монголын шилдгийн шилдэг тамирчин бүсгүйчүүдийн хөрөгт "Дэлхийд нэрээ мөнхөлсөн монгол хатад" гэсэн тайлбартайгаар нийтэлжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.