2024 оны 04 сарын 26
Шинэ мэдээ
Америкийн "Patriot" пуужингуудыг 2020-2021 онд нийлүүлж эхэлнэ

 "Patriot" зенитийн пуужингийн системд зориулагдсан газар-агаар ангиллын пуужинг Арабын Нэгдсэн Эмират улсын армийн зэвсэглэлд 2020-2021 онд нийлүүлж эхлэх аж. 

“Raytheon компани болон Арабын Нэгдсэн Эмират улсын Зэвсэгт хүчин газар-агаар ангиллын пуужинг нийлүүлэх 356 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан” хэмээн эх сурвалж мэдээлжээ.

Яг хэдэн пуужин захиалсан талаар “Raytheon” компанийн төлөөлөгч дурдаагүй хэдий ч хэдэн арван пуужин захиалсан болохыг тэрбээр онцлон тэмдэглэжээ. Арабын Нэгдсэн Эмират улс болон “Raytheon” компанийн хооронд байгуулсан энэхүү гэрээ нь зэвсэглэл худалдан авах хамгийн том хэлэлцээр болжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.