2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Парламентын гишүүд Зарифыг албан тушаалд нь үлдээхийг хүсч байна

Мохаммад Жавад Зарифыг Гадаад хэргийн сайдын албан тушаалд нь үлдээхийг Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханигаас хүссэн захидалд парламентын гишүүдийн дийлэнх нь гарын үсэг зуржээ.  Энэ тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа “Инстаграм” хуудсаараа дамжуулан даваа гарагт мэдэгдсэн юм.

Ираны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, Ерөнхийлөгч Хасан Роухани түүний огцрох хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байгаа ажээ. Мөн М.Зарифын огцрох болсон шалтгааны талаар дурдаагүй байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.