2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Хэлэлцээгээ үргэлжүүлэхийг АНУ болон БНАСАУ-д уриалжээ

АНУ, БНАСАУ-ын удирдагчид сүүлийн дээд хэмжээний уулзалтаар цөмийн зэвсгээс ангижрах тухай хэлэлцээр байгуулаагүй хэдий ч талууд цаашид яриа хэлэлцээгээ үргэлжүүлнэ хэмээн найдаж байна. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлэв.

Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Лу Кан хэлэхдээ, Солонгосын хойгийн талаархи асуудлуудыг шийдвэрлэх нь тийм ч амар биш гэжээ. Мөн тэрбээр, санал зөрөлдөөнөө арилгахын төлөө ажиллаж, хэлэлцээний замаар шийдэлд хүрэх явцаа үргэлжлүүлэхийг талуудад уриалжээ.

Түүнчлэн хэлэлцээний явцад харилцан бие биеийн асуудалд анхаарлаа хандуулж, зөвхөн хоёр улсын төдийгүй дэлхий дахины хүсэн хүлээж буй эерэг үр дүнд хүрэх хэрэгтэй гэж Лу Кан тэмдэглэсэн байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.