2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
“Xiaomi” компанийн орлого 52.6 хувиар өсжээ

Өнгөрсөн онд БНХАУ-ын “Xiaomi” компанийн орлого 179.9 тэрбум юаньд /26 тэрбум ам.доллар/ хүрсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 52.6 хувиар өссөн байна.

Энэхүү өсөлт нь ухаалаг гар утасны борлуулалт ихээхэн өссөн хийгээд гэр ахуйн цахилгаан хэрэгслийн зах зээлээ амжилттай тэлсэнтэй холбоотой юм. Бээжинд төвтэй тус компанийн мэдээлснээр, өнгөрсөн онд 118.7 сая ухаалаг гар утас худалдаалсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.8 хувиар өссөн ажээ. 

“Xiaomi” компани нь өнгөрсөн хоёрдугаар сард 5G сүлжээг дэмждэг, шинэ загварын ухаалаг гар утсаа танилцуулсан нь ухаалаг гар утасны ханасан зах зээлд сэргэлт болсон юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.