2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Японы аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц өсжээ

 Өнгөрсөн хоёрдугаар сард Японы аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц сүүлийн дөрвөн сарын хугацаанд анх удаа өссөн байна. Хоёрдугаар сарын үзүүлэлтийг өмнөх сарынхтай харьцуулахад 1.4 хувиар өсжээ.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширснаас үүдэлтэй гэнэтийн уналтаас гадаадын зах зээлүүд эргэн сэргэж буй энэ үед автомашин, машины хөдөлгүүр, чиптэй холбоотой багаж хэрэгслийн үйлдвэрлэл нэмэгдсэн байна. Харин Засгийн газраас мэдээлснээр, өнгөрсөн сарын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гарцын өсөлт нь нэгдүгээр сарын бууралтаа нөхөх хэмжээнд хүрч чадаагүй аж.

Мэргэжилтнүүдийн урьдчилан таамаглаж буйгаар, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц гуравдугаар сард 1.3 хувиар, дөрөвдүгээр сард 1.1 хувиар тус тус өсөх ажээ. Гэсэн хэдий ч аж үйлдвэрийн бүтээгдэхүүний гарц суларч болзошгүй үндсэн үнэлгээг хэвээр үлдээсэн байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.