2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
Террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан иргэнд ял оноожээ

Австралийн шүүх “Лалын улс” бүлэглэлийн нэрийн өмнөөс террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байсан Сидней хотын оршин суугчид 18 жилийн хорих ял оноожээ. Энэ тухай “Australian” сонин мэдээлсэн байна.

Афганистан гаралтай 24 настай Омаржан Азари нь “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчдын нэгийнх нь удирдлага дор ажиллаж байсан бөгөөд тус бүлэглэлд зориулсан санхүүжилтын ажлыг зохион байгуулж байсан аж. Тэрбээр 2014 он баривчлагдан саатуулагдаж байсан хэдий ч 2017 онд шүүх түүнийг гэм буруугүй гэж үзсэн байна.

Шинэ Өмнөд Вэльс мужийн шүүх Омаржан Азарид ял оноожээ. Азари 13.5 жилийг шоронд өнгөрүүлэхээс нааш хугацаанаасаа өмнө суллагдах хүсэлт тавих боломжгүй аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.