2024 оны 04 сарын 24
Шинэ мэдээ
“UMONEY” картаа “ЭДГЭЭР ЦЭГҮҮДЭД“ цэнэглүүлээрэй

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Улаанбаатар Смарт Карт ХХК нь CircleK, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүдтэй хамтарч ажилласанаар иргэд “Umoney” карт цэнэглэлтийн үйлчилгээг 24 цагаар авах боломжтой болсон. Гэсэн ч өнөөдрийн байдлаар нийт 547 “Umoney” карт борлуулах цэнэглэх цэг ажиллаж байгаагаас 426 нь Үндсэн гэрээт цэнэглэх цэг буюу автобусны буудлын ойролцоо байрлах хувь ТҮЦ, дэлгүүрүүдэд байрлаж байна.

Arslan.mn

undefined

Иймд иргэд “U money” картын борлуулалт, цэнэглэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа гэрээт цэгүүдийг таньж үйлчлүүлэхэд амар хялбар, ил тод, ойлгомжтой байлгах зорилгоор бүх гэрээт цэнэглэх цэгийн хаягжилтыг сольж сайжруулан, иргэдэд карт борлуулах цэнэглэх үйлчилгээг нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийн дагуу тогтмол үзүүлэхийг сануулан ажиллаж байна.

Цаашид сүлжээ дэлгүүрүүд болон албан ёсны “Umoney” үйлчилгээний цэгийн тоог нэмэгдүүлэх замаар иргэд уртасгасан цагаар цэнэглэлтийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэн ажиллах юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.