2024 оны 04 сарын 19
Шинэ мэдээ
“Tesla” компанийн автомашин шатсан хэргийг шалгаж байна

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн тээврийн хэрэгсэл шатаж буйг харуулсан Хятадын нийгмийн сүлжээн дэх дүрс бичлэгийг шалгаж байгаа тухай “Tesla” компаниас мэдээлэв.

Компанийн мэдэгдэлд тэмдэглэснээр, уг хэргийг мөрдөн шалгах багийг Шанхай хот руу илгээгээд байгаа ажээ. Одоогийн байдлаар хэн нэгэн хүний амь эрсэдсэн талаарх мэдээлэл байхгүй байна.

Дүрс бичлэгээс үзэхэд, зогсоолд зогсож байсан “Tesla” компанийн автомашин гэнэт шатсан ажээ. Уг автомашины загварын талаар “Tesla” компаниас мэдээлээгүй боловч нийгмийн сүлжээний хэрэглэгчид “Model S” хэмээн таньжээ.

"Шанхай хотод гарсан ослын талаар мэдсэн даруйдаа мэргэжилтнүүдийн багийг илгээсэн" гэж Хятадын нийгмийн сүлжээний “Weibo” хавсралт дахь “Tesla” компанийн мэдэгдлэлд дурдсан байна. Тус компанийн автомашин шатсан тохиолдол урьд нь хэд хэдэн удаа гарч байсан бөгөөд ихэвчлэн тээврийн хэрэгсэл явж байхад тохиолдож байсан аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.