2024 оны 04 сарын 16
Шинэ мэдээ
АНУ-ын Ерөнхий прокурорыг худал мэдээлэл өгсөн хэмээн буруушаажээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Ерөнхий прокурор Уилльям Баррыг Конгресст худал мэдээлэл өгсөн хэмээн буруушаажээ байна.

2016 оны сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх асуудлын талаар тусгай прокурор Роберт Мюллерын хийсэн тайланг У.Барр Сенатын танхимд танилцуулснаас нэг хоногийн дараа Н.Пелоси ийнхүү мэдэгджээ.

Төлөөлөгчдийн танхимын дарга пүрэв гарагт мэдэгдэхдээ, У.Барр Конгресст худал мэдээлэл өгсөн ба түүнээс өөр хэн нэгэн ийм үйлдэл гаргасан бол гэмт хэрэг хэмээн үзэх байсан гэжээ. Мөн тэрбээр, хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэж нэмж хэлсэн байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.