2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
Японы эдийн засгийн өсөлт урьдчилсан таамаглалыг давжээ

Японы эдийн засаг энэ оны эхний гурван сард 2.1 хувиар өссөн нь эдийн засагчдын урьдчилсан таамаглалаас 0.2 хувиар өндөр байжээ.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ оны нэгээс гуравдугаар сард Японы импортын хэмжээ 4.6 хувиар буурсан нь сүүлийн 10 жил байгаагүй үзүүлэлт болсон бол экспорт2.4 хувиар буурсан байна. БНХАУ-ын эдийн засаг суларч, эрэлт нь буурч буйтай холбоотойгоор Японы эдийн засгийн өсөлт суларна хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байсан юм.

Жилийн эхний улиралд эдийн засаг тогтвортой байгаатай холбоотойгоор энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нэмэгдэж магадгүй гэж Японы эдийн засагчид үзэж байна. Японы эдийн засаг хангалттай сайн үзүүлэлтэд хүрсэн тохиолдолд хэрэглээний татварыг ирэх аравдугаар сараас нэмэгдүүлэх төлөвлөгөөг тус улсын эрх баригчид боловсруулаад байгаа аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.