2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
Япон, Ираны хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Японы Гадаад хэргийн сайд Таро Конотой утсаар ярьж, Япон болон Ираны хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортэгус мэдэгдсэн байна.

Талууд мөн Хятад улсад хүний эрх зөрчигдөж байгаа явдал болон Хятадын “Huawei” компанийг АНУ-ын Худалдааны яамны хар жагсаалтад оруулах асуудлыг хэлэлцжээ.

“Эдийн засгийн хориг арга хэмжээгээрээ айлган сүрдүүлэхийг оролдож буй АНУ-тай Иран худалдаа хийх бодолгүй байна” хэмээн Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф өмнө нь мэдэгдсэн юм. Мөн тэрбээр Ираны цөмийн хөтөлбөрийн тухай "Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө"-г хадгалан авч үлдэхийн төлөө Европын Холбоо болон Япон ямар ч арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйд харамсаж буйгаа илэрхийлжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.