2024 оны 04 сарын 20
Шинэ мэдээ
“Prada” амьтны арьс, үснээс татгалзлаа

Италийн загварын ордон “Prada” хувцас, гоёл чимэглэлдээ амьтны арьс, үс ашиглахаас татгалзжээ.

"ANSA" агентлагийн мэдээлж буйгаар, "Prada” 2020 оны хавар, зуны эмэгтэй хувцасны коллекцоосоо эхлэн амьтны жинхэнэ арьс, үс ашиглахгүй аж.

Өмнө нь Италийн “Giorgio Armani”, “Versace” компаниуд, мөн “Burberry”, “Michael Kors”, “Ralph Lauren” брэндүүд болон Их Британийн загвар зохион бүтээгчид болох Вивьен Вествуд, Стелла Маккартни нар бүтээгдэхүүндээ амьтны арьс, үс ашиглахаас татгалзсан билээ.

Гэхдээ “Prada” брэндийн хуучин үслэг эдлэлүүдийг худалдаанаас татахгүй бөгөөд өмнөх коллекцуудаас худалдан авч болох аж.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.