2024 оны 04 сарын 19
Мэдээ, мэдээлэл
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК

“Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент" номинацид “Анд глобал” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэр дэвшсэнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК "Шилдэг менежмент"-ийн эзэн боллоо.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК

Сүүлийн найман жилийн хугацаанд нийт 40 сая гаруй тонн нүүрс олборлосон “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин ирэх дөрвөн жилд гарцаа хоёр дахин өсгөж, 70 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна. IPO хийх бэлтгэл ажилтай холбоотойгоор компанийн менежментийг сайжруулах чиглэлээр шат дараалсан ажлууд хийж байгаа аж. Одоогоор нүүрсний нийт нөөцийг 7.4 тэрбум тонн гэж тогтоосон бөгөөд үүний 5.4 тэрбум тонн нь коксжих нүүрс байгаа юм. 2018 онд “Chalco”-д нийлүүлж байгаа нүүрсний үнээ шинэчлэн, тонныг нь 61 ам.доллар болгож нэмэгдүүлжээ. Энэ нь 2016 оны I улиралтай харьцуулахад 2.5 дахин өссөн үнэ болж байгаа юм. Мөн есөн удаа зарласан нээлттэй сонгон шалгаруулалтаар Баруун Цанхийн нүүрсний үнийг нэг тонн нь 71.2 ам.доллар болгон тогтоогоод байна. 2018 онд уурхайн нөөцийн нэгдсэн тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулж, блокийн аргачлалаар 5.1 тэрбум байсан нөөцийг 6.3 тэрбум тонн гэж тогтоожээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.