2024 оны 04 сарын 25
Шинэ мэдээ
ИПОТЕКИЙН САНХҮҮЖИЛТЭД 162.6 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОВ

Ипотекийн 8 хувийн зээлд зориулан 2019 оны эхний 5 сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,309 зээлдэгчдэд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 79  тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1,080 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 39.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 661 иргэнд, Банкууд өөрийн эх үүсвэрээс 43.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 568 иргэнд тус тус олгосон байна. Цаашид дээрх 3 төрлийн  эх үүсвэрээс 2019 оны 6 дугаар сард 48 тэрбум төгрөг, он дуустал сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоно.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.