2024 оны 04 сарын 20
Чөлөөт цаг
Еврей хүмүүсийн мөнгө олох нууц

"Форбс" сэтгүүлийн гаргадаг дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтыг тэргүүлсэн эхний 10 хүний 5 нь Еврей хүн байгаагаас тэдний дэлхийн бизнесийн салбарт хэрхэн толгой цохидог болохыг харж болно. Боловсролтой, ухаалаг, овжин еврейчүүдийн баримталдаг үндсэн зарчим, арга барилуудыг нь судалж амьдралдаа хэрэгжүүлж чадвал та ч мөн адил хөрөнгө мөнгөө өсгөж, санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадах юм шүү. Ингээд Еврейчүүдийн амжилтын нууц болдог "Баяжих 10 сургааль"-ийг танд хүргэж байна.

Еврей хүмүүсийн мөнгө олох нууц 

1Бизнесийн нэр төр, ёс суртахууныг баримтлах

Еврейчүүд ёс суртахууныг баримталж, шударгаар бизнес эрхлэхийг нэн тэргүүний зарчмаа болгодог. Тиймээс тэд ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эсвэл хүмүүст үйлчилгээ үзүүлдэг аль нь ч бай дэлхийг илүү сайхан болгож, хүмүүсийг аз жаргалтай болгохын төлөө хийдэг байна. Тиймээс та юун түрүүнд бизнесийнхээ зорилгыг тодорхойлж, бусдад ямар сайхан зүйлс түгээхийн тулд хийж буйгаа бодоорой. Харин ашиг олох нь таны хийсэн ажлын үр дүн болохоос зорилго байх ёсгүй. Тиймээс үнэ цэнэтэй, зөв бодол, үйлдэлтэй байвал мөнгө дагаад л ирэх болно.

Бизнесийн нэр төр, ёс суртахууныг баримтлах

2Танилын хүрээгээ тэлж, холбоо харилцаагаа өргөтгөх

Та чадах чинээгээрээ олон хүмүүстэй уулзаж, тэдний сонирхлыг татах нь чухал. Учир нь ямар ч бизнес хүмүүстэй харилцаа тогтооход суурилдаг. Тиймдээ ч бизнес эрхлэгчид түншүүд болон бусад хүмүүстэй сайхан харилцаатай байх гэж хичээдгийг та анзаарсан байх. Гэвч хамгийн чухал нь та ямар ч харилцаанд нэн тэргүүнд шударга байх ёстойг санаарай. Богино хугацааны, хуурамч харилцаа нь танд ямар ч тус болохгүй. 

Еврейчүүдийн амьдрал нь Хүндэтгэлийн өдөр, Синагог-т (иудейн сүм) очих өдөр, Еврейчүүдийн баяр зэрэг олон хүн цуглаж, бие биетэйгээ танилцах боломжтой баяр, цуглаантай нягт холбоотой байдаг. Баяр дээр тэд бие биетэйгээ танилцаж, бизнесийн холбоо харилцаагаа өргөтгөдөг бөгөөд тэнд зөвхөн "Би та нарын төлөө юу хийж чадах вэ" гэх уур амьсгал бүрддэг байна.

Танилын хүрээгээ тэлж, холбоо харилцаагаа өргөтгөх

Өөрийгөө таньж мэд

Та өөрийгөө маш сайн таньж мэдсэнээр чин сэтгэлээсээ юу хийхийг хүсэж буйгаа тодорхойлж чадна. Тиймдээ ч өөрийгөө таньж мэдсэн ихэнх хүмүүс түүнийхээ дагуу бизнес эрхэлдэг.

Бизнес эрхэлдэг хүмүүс бусдыг юугаар нь хамгийн их үнэлдэг вэ?

  • Итгэл - Хүн бүр л итгэж болно гэж бодсон хүнтэйгээ хамтарч бизнес эрхлэхийг хүсдэг шүү дээ.
  • Тодорхойлолт - Чин сэтгэлээсээ юу хийхийг хүсэж байгаагаа тодорхойл. Тэгээд түүндээ хүр. Мөн танд юу аливааг хийх хүсэл, урам зориг өгдгийг олж мэдээрэй.
  • Зөв хүн - Та зөв бодолтой, зөв үйлдэлтэй болсон цагт бусдын үлгэр дууриалал болж, бусдаар хүлээн зөвшөөрөгдөж, тэдний таньж мэдэхийг хүсдэг, хамтарч ажиллахыг хүсдэг хүн нь болж чадна.
  • Тогтвортой, тууштай - Тууштай байдал нь зорилгоо биелүүлэхэд тохиолдож болох аливаа саад бэрхшээлийг даван туулж, зорилгоо орхихгүй байхад тусалдаг. Тиймээс л шантардаггүй хүмүүс амжилтад хүрч, бусад хүмүүс ч мөн тогтвортой, тууштай хүмүүстэй харьцахыг хүсдэг.
Өөрийгөө таньж мэд

Төгс байх гэж хичээх хэрэггүй

Амьдрал, хөрөнгө оруулалт, бизнесийн аль нь ч, хэзээ ч төгс болохгүй. Эцэстээ бүгд л асуудал, төгс биш байдалтай нүүр тулдаг. Гэвч үүнд хэтэрхий их санаа зовох хэрэггүй. Хүссэн зүйлээ хий. Харин тэр явцад түншүүддээ мэхлэгдэх, бусдаар шүүмжлүүлэх, хэн нэгэн хүн таныг доош нь унагах гэж оролдох олон асуудал тулгарна.

Энэ бол амьдралын хууль. Тиймээс үүсэж болох асуудал, эрсдэлүүдэд ямагт бэлтгэлтэй бай. Харин энэ бүгдэд бусдыг болон нийгмийг буруутгах хэрэггүй. Угаас юу ч төгс биш.

Төгс байх гэж хичээх хэрэггүй

Удирдагч бай

Еврейчүүдийн уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд бид бүгд удирдагч гэж сургадаг. Харин тэднийхээр удирдагч гэдэг нь энгийнээр бол өөрийн гэсэн дагагчид бүхий толгойлогч гэсэн утгыг илтгэдэг байна. Тиймээс хэрэв та дагагчгүй бол та удирдагч биш.
Танд олдож буй боломжууд болон таны гаргах үйлдлүүд тань баялгийг бүтээхэд хөтөлнө.
Еврейчүүдийн үздэгээр сайн удирдагч болохын тулд:

  • Алсын хараатай байх - Өөрийн дагалдагчдаа эцсийн зорилгодоо хандуулахын зэрэгцээ, аливаа зүйлийг том зургаар нь харж, үр дүнг тооцоолох хэрэгтэй.
  • Дагаж сур- Хэрэв та удирдагчаа дагаж чадахгүй бол удирдаж чадахгүй.
  • Сөргөлдөх- Та сөрөг зүйлтэй нүүр тулах байсан ч үзэл бодлоо илэрхийлэх зоригтой байх ёстой.
Удирдагч бай

Өөрчлөлтөд бэлэн бай

Хорвоо дэлхий, бизнес, хүмүүс гээд бүх зүйл байнгын өөрчлөлт, хөдөлгөөнд оршдог. Тэдгээр нь  хөгжил цэцэглэлтийг авчирдаг учраас өөрчлөлтөд нээлттэй байх ёстой. "Бүтээлч сүйрэл" -ийн энэхүү үйл явц нь урт хугацааны хөгжил дэвшилд хүргэх баялгийн бүтээн байгуулалтын чухал элемент юм.

Өөрчлөлтөд бэлэн бай

Ирээдүйгээ урьдчилан таамаглах

Та ирээдүйгээ илүү сайн төлөвлөж чадваас амжилтад хүрэх болно. Ингэхийн тулд өнгөрснөөсөө суралцаж, одоогоо дүгнэхэд цаг гаргаж, ирээдүйн чиг хандлагыг баримжаалах нь чухал юм. Энэ нь ялангуяа хөрөнгө оруулалтад нэн чухал.

  • Юу чадахаа, танд юу нөлөөлөхийг мэдэх- Таны амьдрал, бизнест шууд нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал гарлаа гэж бодъё. Жишээ нь, хэрвээ та ажлаасаа гарвал юу хийх вэ? Үүнийг нэг бодоод үзээрэй.
  • Үйл явдлыг сэтгэл хөдлөлгүйгээр тайлбарлах- Хэт их сэтгэл хөдлөл нь логик сэтгэлгээг үгүй хийдэг. Сэтгэл хөдлөлөө дарах нь мэдээж амархан биш боловч зөв шийдвэр гаргахын тулд сэтгэлийн хөдөлгөөнөөс зайлсхийхээс аргагүй юм. 
  • Ямар ч нөхцөл байдал цоо шинэ байдаггүй- Хэрэв та ямар нэг шийдвэрлэхэд бэрх зүйлтэй нүүр тулбал өөрийн эсвэл бусдын туулж өнгөрүүлсэн түүхийг сөхөөд үзээрэй. Та хариултыг нь олох болно.
  • Загвар харах- Өөрөөр хэлбэл, амьдралд давтагдах хэв маяг байдаг гэдгийг та анзаарсан байх ёстой. Тиймээс урьд өмнө нь мөнгөний ханш хэрхэн хэлбэлзэж байсныг олж мэдэн, түүгээр баримжаалж ирээдүйн чиг хандлагыг тогтоох нь ухаалаг үйлдэл хийхэд тань тусална.
  • Ирээдүйгээ төсөөл- Энэ нь таны бодлыг бодит байдалд хүргэхэд тусална.
  • Үргэлж суралц- Мэдлэг нь таныг эрх чөлөөнд хүргэнэ.
Ирээдүйгээ урьдчилан таамаглах

Мөнгөний талаар зөв ойлголттой бол

Мөнгө гэдэг бол итгэлцэл дээр тогтдог худалдааны систем юм. Тиймдээ ч итгэл даахуйц биш орнууд санхүүгийн хувьд сул дорой байдаг. Тиймээс мөнгө бол таны бусдын төлөө хийсэн зүйлийн тань бодит баримт гэж хэлж болно.

Мөнгөний талаар зөв ойлголттой бол

Өглөг өг

Чинээлэг еврейчүүд хөрөнгөнийхөө 10%-ийг өглөг, буяны ажилд зарцуулдаг. Энэ нь магадгүй танд ойлгомжгүй санагдаж болох юм. Гэвч тэд өгсний хэрээр эргэж ирнэ гэдэгт итгэдэг. Та ч мөн гуйгаагүй байсан ч хэрэгтэй хүнд нь мөнгөний тусламж үзүүлснээр амжилттай, итгэж болох хүн гэдгээ нотолж чадна.

Өглөг өг

10 Хэзээ ч тэтгэвэрт гарахгүй

Еврей мэргэн ухаанаар бол эрт тэтгэвэрт гарах нь сайн зүйл биш юм. Тэднийхээр тэтгэвэрт гарах насаа тогтоон, төлөвлөх нь аз жаргалгүй байх жор л гэсэн үг. 

Бурхан биднийг ажил хийлгэхээр бүтээсэн. Таны дэлхий ертөнцөд гүйцэтгэх үүрэг, ашиг тус юугаар ч хязгаарлагдах ёсгүй юм. Мөн урт наслахын нууц нь ч бас бусдад анхаарал халамж тавих бөгөөд бусдад тусалснаараа та ч мөн аз жаргалтай байж чадна. 

Хэрэв бид хорвоо ертөнцөд ямар ч үнэ цэнийг бүтээж чадахгүй бол зүгээр л нэг орон зай эзэлсэн хоосон бие л гэсэн үг. Тиймээс та маргааш өглөө ажилдаа явахдаа дэлхий ертөнцийн сайн сайханд бага ч болов хувь нэмэр оруулах мэргэн санаа өвөртлөөд гараарай

Хэзээ ч тэтгэвэрт гарахгүй

Еврейчүүд хүүхдэдээ мөнгөний талаар юу гэж сургадаг вэ?

Зарим соёл иргэншлүүдэд мөнгө бол бохир, муухай зүйл гэж сургадаг. Гэвч үнэндээ мөнгө нь маш нарийн, нууцлаг зүйл бөгөөд яг л гэр бүлийн нууц л гэсэн үг.

Ихэнх эцэг эхчүүд хүүхдэдээ мөнгө нь маш энгийн худалдан авалтын систем, хямд зүйлс л мөнгийг хэмнэдэг гэж сургадаг. Тийм ч учраас хүүхдүүдийнх нь мөнгөний талаарх төсөөлөл үүгээр хязгаарлагддаг билээ.

Еврейчүүд хүүхдэдээ мөнгөний талаар юу гэж сургадаг вэ?

Тэгвэл Еврейчүүдэд хүүхдийг 2 настайгаас нь эхлэн санхүүгийн бэрхшээлийг зааж сургах системтэй байдаг аж. Санхүүгийн боловсрол залуу наснаас эхэлдэг тул тэд хүүхдүүдээ дараах таван зарчмыг сургадаг байна.

  • Татвар - Еврей эцэг эхчүүд хүүхдүүддээ мөнгөнийхөө аравны нэгийг шашны татварт төлөхийг багаас нь сургадаг байна.
  • Өглөг- Хэрэв хэрэгтэй гэж үзвэл хөршүүддээ олсон мөнгөнийхөө 10%-ийг өгөхийг сургадаг аж.
  • Хадгалах - Гэнэтийн зүйлд зориулан мөнгөнийхөө 10%-ийг хадгалахыг зөвлөдөг байна.
  • Хөрөнгө оруулалт - Мөнгөнийхөө 20%-ийг хөрөнгө оруулалтад зориулах. Еврей эцэг эхчүүд эрт хөрөнгө оруулалт нь мөнгөө өсгөх хамгийн сайн стратеги гэж үздэг байна
  • Үрэх - Олсон мөнгөнийхөө 50%-ийг өдөр тутамдаа хүссэнээрээ зарцуулахыг зөвшөөрдөг байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.