2024 оны 10 сарын 15
Мэдээ, мэдээлэл
“ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ”-ЫН ШҮҮГЧИД САНДАРЧ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Үндсэн хуулийн байгууллага, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, шүүгчдийн санал хураалт маргааш /2019.06.06/ -нд болно. Нэр дэвшиж буй шүүгчид дунд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн томьёолсон “Шударга бусын хонгил”-ын эздийн захиалгаар шийдвэрээ гаргадаг нэр бүхий шүүгчид байна. Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүх хэвлэлд өгсөн ярилцлагандаа, “Шударга бусын хонгилоор намайг чирж, хилс хэрэгт холбогдуулсан” хэмээн шударга бус шүүхийн тогтолцоог илчилсэн. 

Энэ удаагийн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүний сонгуульд нэр дэвшиж буй Насандэлгэр, Оюумаа, Д.Цогтсайхан нар нь шударга бусын хонгилын эздийн гүйцэтгэгчид байх магадлалтай гэж хууль зүйн салбарынхан ил далд ярилцаж байна. Хонгилыг авч үлдэхийг санаархаж байгаа хөрөнгө орлогоо тайлбарлаж чадахгүй болтлоо баяжсан Н.Лүндэндорж өнөөдөр сандран хонгилоо хамгаалан мэдэгдэл гаргалаа. Гэсэн ч шударга шүүгчид байгаа гэдэгт ард түмэн найдаж байгаа.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.