2024 оны 04 сарын 18
Чөлөөт цаг
Алдартнууд хорин тавны хямрал (quarter life crisis) буюу 20-25 насандаа юу хийж байсан бэ?

Таны яг одоо туулж байгаа бүхэн тэдний давж гарсан бэрхшээл саадын хажууд ямар санагдах бол. Хорин хэдтэй залуучуудын хувьд өөртөө сэтгэл хангалуун бус байх, юу хийхээ мэдэхгүй байх нь түгээмэл байдаг. Үнэхээр ч хорин тавны хямрал (quarter life crisis) гэсэн үзэгдэл байдаг ба энэ үеийг хэрхэн давж гарах нь ажил амьдралын цаашдын замд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Магадгүй эдгээр алдартны амьдралын туршлага танд амжилт авчрах сэтгэлийн тэнхээ хайрлах ч юм билүү.

Morgan Freeman

Өнөөдөр бол Фриймэн Холливудын өндөр үнэтэй жүжигчдийн нэгт зүй ёсоор бичигдэх болжээ. Гэвч түүний өмнөх амьдралыг сөхөөд үзвэл маш олон зүйлийг та ухаарч чадна. Тэр 20 насандаа асар олон өлсгөлөн өдрийг туулж өнгөрөөжээ. 22 настайдаа Лос Анжелост нүүж ирсний дараа LA City College-д бичээчээр ажиллаж, заримдаа театрын продакшнуудын уран бүтээлүүдэд уурхайчин зэрэг дүр бүтээх болжээ. Ингээд 52 насандаа “Driving Miss Daisy” -д бүтээсэн дүрээрээ өөрийн карьерээ эхлүүлж чаджээ.

Samuel L. Jackson

Самуэл Жэксон ажилгүйдэлд өртөж, бүр хар тамхи ч татаж байв. Энэ бол түүний амьдралын хэцүү он жилүүд юм. Учир нь “Broadway ”-ийн хоёр ч продакшн түүнийг ажилд авахаас татгалзсан учраас ихээхэн сэтгэлээр унажээ. Сүүлдээ 41 нас хүртлээ нэлээд олон газар ажиллах гэж хичээсэн ч архи, тамхины донгоосоо салж чадахгүй л байв. Ингээд өөрийгөө нэлээн засч нөхөн сэргээсний дараа “Jungle Fever” драмд бүр бүтээж, 46 насандаа Pulp Fiction кинонд тогложээ.

Hillary Clinton

Хиллари Клинтон 23 настайдаа Йелийн их сургуульд хамт суралцаж байсан Билл Клинтонтой учирчээ. Найз залуутайгаа хамт байхын тулд нэг жил улиран суралцаж, 25 нас хүрэхийнхээ өмнөхөн хуулийн зэрэг хамгаалсан байна. Төгсөлтийн баярын дараа дурлалт залуугаасаа гэрлэх санал авсан ч татгалзжээ. Тэр жилдээ Хиллари Клинтон Йелийн их сургуулийн дэргэдэх хүүхдийн сургалтын төвд ажилд орсон байна.

Steve Jobs

Стив Жобс (Steve Jobs) бол дэлхий дахинд нэр алдраа дуурсгасан алдарт “Apple” компанийн үүсгэн байгуулагч гэдгийг та бид сайн мэднэ. 1980 оны 12-р сард гэхэд “Apple” комьютерийн нийт хөрөнгө зах зээлд 1.2 тэрбум доллараар үнэлэгдэж байв. Энэ үед Стив Жобс ердөө л 25 настай байжээ.

Bill Gates

“Дэлхийн хамгийн баян хүн” хэмээх нэрийг 17 жилийн турш авч яваа, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч түүнийг танихгүй хүн гэж үгүй. Билл Гэйтс (Bill Gates) 21 насандаа өөрийн компаниа байгуулж, 25 насандаа электрон техникийн томоохон компани болох “IBM”-тэй гэрээ үзэглэсэн байна. Үүнээс эхлэн түүний амжилт түгэн, дэлхий дээр түүнийг танихгүй хүн гэж үгүй болжээ.

Elon Musk

Элон Маск 25 насандаа өөрийн анхны интернэт компани болох “Zip2”-г байгуулж байжээ. 4 жилийн дараа гэхэд тус компанийг “Compaq” компани 306 сая доллароор худалдаж авсан бөгөөд удалгүй тэрээр “PayPal”-ийг байгуулсан аж. Харин өдгөө тэрээр “CTO of SpaceX”-ы үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, барилгын материал үйлдвэрлэгч “Tesla Motors” компаний хамтран үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, эрчим хүч үйлдвэрлэгч компани болох “Solar City”-ийн хурлын дарга төдийгүй “ Zip2” болон “PayPal” компанийн хамтран үүсгэгч гэх энэ олон цолын эзэн болжээ.

Jeremy Renner

Холливудын алдарт жүжигчин Жереми Ренеер 36 насандаа “The Hurt Locker” кинонд тоглосноор амьдралаа өөрчилж чадсан юм. Тэрээр 20 насандаа долоо хоногт 5 ам.доллар олж, түүгээрээ амьдарч байв. Лос Анжелосын жижигхэн байшинд 8 сар амьдрахдаа цахилгаан хэрэглэдэггүй байв. Учир нь түүнд цахилгааны төлбөр төлөх мөнгө байсангүй. Ингээд зөвхөн цахилгааны төлбөрөө төлөхийн тулд гоо сайханч, make up artist хийдэг байжээ.

Jack Dorsey

Нью-Йоркийн их сургуульд сурч байсан Жэк Дорсэй 20 насандаа сургуулиа орхин “Dispatch Management Services”-д ажилд орсон байна. Харин үүнээс 4 жилийн дараа тэрээр “LiveJournal” олон нийтийн сүлжээнд ажилд орж, туршлага хуримтлуулснаар “Twitter” олон нийтийн сүлжээг үүсгэн байгуулсан юм.

Mark Zuckerberg

Өдгөө бидний өдөр тутамдаа хэрэглэдэг “Facebook”-ийг үндэслэгч Марк Зукерберг 25 нас хүртлээ 5 жилийн турш тасралтгүй зүтгэж байж, сая нэг амжилт гаргаж, дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудын нэг болж байсан юм. Энэ нь түүний оргил үе гэж хэлж болох бөгөөд дараа жил нь тэрээр “Time” сэтгүүлээс жил бүр гаргадаг “Жилийн шилдэг хүн” хэмээх цолыг хүртсэн байна.

н.Мягмарсүрэн

 
 
Эх сурвалж: oneminute.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.